Өөрийн бүтээлээс эш татах

 

Судалгааны ажил хийх явцад өмнө нь өөрөө хэвлүүлсэн бүтээлээс эш татах хэрэгцээ тулгардаг.

Өөрийн бүтээлээс эш татах үйлдлийг зарим судлаачид "буруу" харин зарим нь "зөв" гэх хандлага одоо ч байгаа нь дараах шалтгаантай холбоотой байдаг ажээ. Тэдгээр нь:
  1. Зарим судлаачид өөрийн бүтээлээс эш татсан тоо, импакт хүчин зүйлийн нөлөөг (impact factor) өсгөх зорилгоор өөрөөсөө эш татдаг.
  2. Нөгөө талаас зарим судлаачид нэг судалгааны ажлыг дахин дахин хэвлүүлэх, эсвэл шинэ судалгааны ажил хэвлүүлэхдээ өмнө хэвлэгдсэн бүтээлээсээ их хэмжээгээр авч ашиглах зэрэг ёс зүйгүй үйлдлүүд гаргадаг байна.
Дээрх сөрөг үйлдлээс сэргийлэх, мөн тухайн судлаач өмнө нь судалсан, өөр хэн нэгэн судлаагүй байж болох судалгааны ажлыг өөрийн судалгааны ажилд холбохын тулд эш татахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
Нийтэлсэн бүтээлээс эш татах:
Шинэ судалгааны ажил хийх явцад өмнөх ажлын дүгнэлт, үр дүн, өгөгдлийг эш татах бол бусад хүмүүсээс эш татахтай адил байна. Харин эш татахгүйгээр өмнөх бичвэрийн агуулгыг шууд ашиглах нь "өөрөөсөө хулгайлж" (self-plagiarism) буй хэлбэр болно.
Бичвэр дотор тухайн эш татаж буй хэсгийг тайлбарлахдаа өөрийгөө гуравдугаар бие дээр ярих [Судлаачийн өмнө хийсэн судалгаагаар...... (Хайдав,2018)], эсвэл эргэцүүлэн бодох чиглэлийн бичвэр байвал [Өмнөх судалгаагаар би...(Хайдав,2018)] гэх зэргээр найруулан бичдэг байна[5].

Нийтлэгдээгүй бүтээлээс эш татах:
Албан ёсоор нийтлэгдээгүй баримтаас эш татах жишээг доор харуулав.[1]
Harvard example:
APA example:
Lu, P. (2017). George Washington in early American paintings. Unpublished manuscript, Southern New Hampshire University.
MLA example:
Lu, Patricia. “George Washington in Early American Paintings.” 2017. Southern New Hampshire U, unpublished paper. 

Дүгнэлт:

Асуулт: Өөрийн ажлаас эш татаж болох уу? 
Хариулт: Болно, гэхдээ ёс зүйтэй.

Ашигласан эх сурвалж:

  1. Citing Your Own Work | Cite This for Me,” June 1, 2021. https://www.citethisforme.com/citation-generator/citation-basics/citing-your-own-work.
  2. George, Tegan, and Jack Caulfield. “What Exactly Is Self-Plagiarism and What Are the Consequences?” Scribbr, September 13, 2019. https://www.scribbr.com/plagiarism/self-plagiarism/.
  3. Lee, Christine. “Self-citation expIained: Its Role in Academic Integrity.” Turnitin, July 21, 2021. https://www.turnitin.com/blog/what-is-self-citation-and-what-does-it-have-to-do-with-academic-integrity.
  4. “Library Guides: APA (7th Edition) Referencing Guide: Own Work,” n.d. https://libguides.jcu.edu.au/apa/own-work.
  5. Scribbr. “When Do I Need to Cite Myself?,” December 9, 2021. https://www.scribbr.co.uk/faqs/when-to-cite-myself/.