Posts

Showing posts from July, 2025

Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх журам

Image
 Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн А/500 тоот тушаал Ээлжит тооллогыг дараах хугацаанд явуулна: Зориулалтын сейф, шүүгээнд хадгалдаг үнэт болон ховор номын фондыг нэг жил; 30,000-500,000 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг хоёр жил; 500,000-1 сая хүртэлх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг гурван жил;  1 саяас дээш тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг таван жил тутамд. Тооллогыг номын сангийн хэмжээ, фондын бүтэц, комиссын бүрэлдэхүүнээс хамаарч дараах аргуудаас сонгон явуулна: нэг бүрчилсэн буюу ерөнхий дансаар тоолох; тасалбараар буюу хяналтын талоноор тоолох; компьютерын тусламжтайгаар тоолох. Сүүлийн үед номын сангууд компьютерын тусламжтайгаар тоолох аргыг түгээмэл хэрэглэж байна. Энэ нь тооллогын модуль бүхий номын сангийн удирдлагын систем (Koha, monbiblio, lib4u гэх мэт) ашигладаг үед, эсвэл нэг бүрчилсэн бүртгэлийг цахим хэлбэрт ашиглаж байгаа үед боломжтой. Нэг бүрчилсэн бүртг...

Номын сантай холбоотой сэдвээр хийсэн инфографик

Image
 Номын сангийн үйл ажиллагаа, стандарттай холбоотой инфографик бэлдэж байсны заримыг энд оруулав. Номын сангийн орчны нөхцөл. Номын сангийн тэмдэглэгээний систем, түүний байрлал. Корона вирусын үед уншигчдад зориулж бэлдсэн инфографик Номын санд хийгддэг ажлууд. Нийтийн номын сангуудын 2019 оны статистик мэдээлэлд тулгуурлан боловсруулсан инфографик

БНХАУ-ын номын сангийн үйлчилгээ

Image
МУҮНС-ийн ажилтнуудын төлөөлөл 2025 оны 07 сард " Нобелийн шагналтнуудын номын сан "-гаас зохион байгуулсан "Номын сангийн туршлага судлах аялал" арга хэмжээнд оролцож БНХАУ-ын үндэсний номын сан болон Бээжин хотын Фэнтай дүүргийн нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирлээ. Энэхүү туршлага судлах аялалын хүрээнд олж мэдсэн мэдээлэлд тулгуурлан БНХАУ-ын номын сангийн хөгжлийн талаар өөрийн ажигласан зүйлсээ тэмдэглэн үлдээв. БНХАУ-ын Үндэсний номын сан Шинэ барилга 2025.07.04-ний өдөр БНХАУ-ын үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцав. БНХАУ-ын үндэсний номын сан нь 3 барилгатай бөгөөд нийтэд үйлчилдэг шинэ барилгаа бидэнд танилцуулав. Энэ барилга нь 2008 онд ашиглалтад орсон, 80,000 м2 талбайтай, өдөрт дунджаар 8-10 мянган хүн зочилдог(ирц) ажээ. Харин номын сангийн 3 барилгын хувьд нийтдээ 280,000 м2 талбайтай, жилд дунджаар 5.8 сая хүн зочилдог гэнэ. Номын сан 1000 гаруй ажилтантай боловч харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ ...