Posts

Showing posts from December, 2025

Номын сангийн салбарт "Интернэтэд суурилсан зайны сургалт" хэрэгжсэн нь

Image
Одоогоос хорь гаруй жилийн тэртээ Монгол улсад интернэтэд суурилсан зайн сургалт хөгжиж эхэлж байлаа. Тухайн үед Соёлын дээд сургуулийн захирлаар Д. Бат-Эрдэнэ багш ажиллаж байсан бөгөөд хүний нөөцийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулдаг, ялангуяа залуу багш, ажилтнуудаа дэмжиж, тэдэнд итгэл хүлээлгэж чаддаг байв. 2008 оны хаврын нэг өдөр Захирал манай өрөөнд (103 тоот) орж ирээд орон нутгийн номын санчдын эрэлт хүсэлт,  интернэтэд суурилсан зайн сургалтын хөгжлийн талаар ярилцаж байхдаа "... энэ ажлыг манай сургуульд хэрэгжүүлэх боломжтой юу?, ...судлаад үз... " гэж надад санал болгосон юм. Саналын дагуу 2008 оны 9 сар хүртэл зайн сургалтын талаар судалгаа, туршилт хийсний дүнд  "moodle" системд тулгуурласан, "Интернэтэд Суурилсан Зайны Сургалт" төслийг боловсруулж тэр оныхоо намар эхлүүлсэн байдаг. Зураг № 1. Төслийн файлын нүүр хуудасны зураг Төсөл нь үйл ажиллагааны орлогоор санхүүжих загвартай учир хөрөнгө босгох талаар санаа зовох шаардлагагүй байла...