Posts

Showing posts from August, 2025

Японы үндэсний номын сангийн талаарх зарим тоо баримт

Image
Японы үндэсний номын сангийн үйл ажиллагааны талаар 2012 онд боловсруулсан энэ мэдээллийг өнөөгийн тоо баримттай харьцуулж үзвэл тэдний номын сангийн хэрэглээний өөрчлөлтийг харж болно. Japan Diet Library by Khaidav Tumur Доорх зурагт Японы үндэсний номын сангийн 2008 болон 2024 оны статистик мэдээллийг харьцуулав. Сан хөмрөгийн хэмжээ 16 жилийн хугацаанд 35% нэмэгдсэн байна. Зарим нэг үйлчилгээний үзүүлэлт буурсан хэдий ч ирц, цахим уншлагын үзүүлэлтээс харвал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж чаджээ.

Багш нар, номын санчид, жижиг бизнес эрхлэгчдэд зориулан бүтээсэн видео бэлдэх зөвлөмж

Image
🕒🔍⌛🔄Энэ зөвлөмжийг 2020-03-27 mongolmedleg.org сайтад нийтэлснийг дахин орууллаа. Шинэ корона вирус (COVID-19) гарч дэлхийн улс орнуудад хөл хорио тогтоосонтой уялдуулан багш нар, номын санчид, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд видео хичээл, зөвлөмж, уулзалт хийх хэрэгцээ шаардлагууд нэмэгдсэн. Эдгээр хүмүүс нь үндсэн ажил, мэргэжилдээ сайн боловч видео агуулга бэлдэх талаар мэдлэг, туршлага хомс тул Jester Jim гэх залуу видео агуулга бэлдэхдээ анхаарах 8 зөвлөгөө бэлдэж хүргэжээ. Үүнд: Видео бичлэг хийхэд гар утас байхад л хангалттай. Мэргэжлийн камертай болох гэж яарсны хэрэггүй. Бичлэг хийхдээ утсаа хөндлөн болго. Босоогоор бичвэл таны бичлэг зарим тохиолдолд хоёр талдаа хар дүрстэйгээр олон түмэнд харагдаж магадгүй. Гэрэлтүүлэг. Гэрэл таны нүүрэн дээр тусах ёстой гэдгийг анхаарна уу. Өөрөө цонхон талд зогсоод камераа цонх руу харуулбал дүрс гялбах болно. Дүр зураг, хүрээгээ тохируул. Манайхан фокус тааруулна гэж ярьдаг. Мөн камераар бичлэг хийж байх явцад өөр тийш харах, камерыг х...

Номын сан судлал - дээд боловсролын чиг хандлага 2018.03.23

Image
СУИС-н Соёлын сургуулийн номын сан судлалын тэнхимээс зохион байгуулсан "Номын сан судлал-дээд боловсролын чиг хандлага" эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн танилцуулгыг (PPT) эмхэтгэж цахим хэлбэрээр олон нийтэд түгээсэн хувилбар. Хурлын илтгэлүүд тусдаа ном болж хэвлэгдсэн юм. 2018 оны 3 сарын 23-ны өдөр СУИС-ийн Соёлын сургуулийн “Номын сан судлал”-ын тэнхимээс “НОМЫН САН СУДЛАЛ-ДЭЭД БОЛОВСРОДЫН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлын хүрээнд Монголын номын сан судлал, мэргэжлийн боловсон хүчний нөөц, чадавхи, өнөөгийн байдлыг хэлэлцэж, хэтийн чиг хандлагыг томьёолох, номын сангийн сургалт, судалгааг хөгжүүлэх нэгдсэн үзэл баримтлалтай болох арга замыг тодорхойлохыг зорьж “Номын сан, мэдээллийн ажилтан мэргэжлийн чиг хандлага”, “Номын сан, мэдээллийн ажилтан бэлтгэх сургалтын өнөөгийн байдал” гэсэн 2 дэд сэдвийн хүрээнд нийт 10 илтгэлүүдийг хэлэлцүүллээ.  Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд.  Б.БАЯРАА (БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн) “ НОМЫН САНГ...

Каталог-1 хичээлийн сургалтын материал

Image
Энэ гарын авлагыг Соёлын сургуулийн номын сангийн ангийн сургалтад зориулж 2012 онд боловсруулсан нь өнөөг хүртэл ашиглагдаж байна. Гарын авлага нь интерактив CD дагалдаж байсан тул оюутнууд сурсан зүйлээ бататгах боломжтой байв. Номын санд хадгалагдаж байгаа мэдээллийн нөөцөөс хэрэгтэй мэдээллээ олоход нь тусалдаг багаж бол “НОМЫН САНГИЙН КАТАЛОГ” байдаг. Энэ сургалтын материалыг ашигласнаар та КАТАЛОГ-1 хичээлийн хүрээнд тодорхой мэдлэг, чадварыг эзэмшиж дараагийн хичээлүүдийг судлах нөхцөл бүрдэх болно. Каталог-1 хичээлийн сургалтын материал by Khaidav Tumur

Америкийн номын сангийн холбооны хуралд оролцсон тэмдэглэл

Нью Орлеанс хотод 2011 онд зохион байгуулагдсан Америкийн номын сангийн холбооны ээлжит хуралд оролцсон тухай тэмдэглэл. ALA annual conference 2011 in New Orleans USA National Library by Khaidav Tumur

Номын санч сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллийн жагсаалт

Image
Номын санч сэтгүүлийн гарчиг Хайлтын цонхонд сонирхсон хайх үгээ бичээрэй. Үр дүн шууд харагдана. Компьютерын дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой. Өгөгдөл ачаалж байна...

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй

Image
Номын сангийн үйл ажиллагаа нь уншигчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд чиглэгдсэн байдаг. Хийж буй ажлаа сайн хийж байгаа эсэхийг үнэлэхдээ тодорхой хэмжүүрүүд ашигласнаар үр дүнг үнэлэх боломжтой болно. Аливаа зүйлийг сайжруулах, хөгжүүлэхийг хүсвэл эхлээд түүнийг хэмжиж, үнэлж чаддаг байх ёстой гэдэг. Хэмжилт хийх хэрэгцээ, түүний ач холбогдлыг хүмүүс эртнээс ойлгож, хойч үедээ тайлбарлан үлдээжээ. Үүний нэг нь Английн математикч Лорд Келвиний " Хэрэв та ямар нэг зүйлийг хэмжиж чадахгүй бол сайжруулж чадахгүй " гэсэн үг юм. Лорд Келвиний хэлсэн үгийг 20-р зууны менежментийн томоохон сэтгэгч Питэр Дракер өөрийн салбарт хувиргаж " Хэмжиж чадахгүй зүйлээ та удирдаж чадахгүй " гэсэн алдарт үгээ хэлсэн байдаг. Хэрэглэгчийн шаардлага, сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд номын сангууд хийж буй ажил, үйл ажиллагаагаа тасралтгүй, үнэн зөв хэмжих хэрэгтэй. Цаг үеийн нөхцөл байдал, технологийн хөгжил гэх мэт олон зүйлээс ш...

Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад тулгамдаж буй асуудлууд:2016

Image
Энэ өгүүллийг 2016 онд номын санч сэтгүүлд нийтлүүлж байжээ. Эш татах: Хайдав Т. Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад тулгамдаж буй асуудлууд // Номын санч.- 2016.- №1.- Х.48–52 

Соёл олон нийтийн ажлын бүртгэл

Image
Соёл олон нийтийн ажил гэдэг нь номын сангаас зохион байгуулдаг олон нийтэд чиглэсэн ажил юм. СОНА зохион байгуулахад цаг хугацаа, хүний нөөц, хөдөлмөр их шаарддаг ч өнөөгийн номын сангууд энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдөр манай номын сангууд зохион байгуулсан СОНА-ыг 2005 оны 441-р тушаалаар баталсан маягтын дагуу гараар бүртгэх нь түгээмэл. "Хэмжиж чадвал удирдаж чадна" гэж үг бий. Энэхүү бүртгэлийн мэдээлэлд тулгуурлан зохион байгуулсан ажлын үр дүнг үнэлэх, дараагийн удаа ажлаа сайжруулахад шаардлагатай шийдвэр гаргах боломж хязгаарлагдмал байдаг. Гэвч бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн зарим талбар нэмж өгснөөр дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. СОНА-ын бүртгэлийг цахим хэлбэрт үүсгэхдээ "СОНА-ын төрөл", "Зарцуулсан төсөв", "СОНА зохион байгуулсан хэлбэр" зэрэг талбаруудыг нэмж өгснөөр үр дүнг үнэлэх, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллүүдийг бүрдүүлэх боломжтой боллоо. СОНА-ын цахим бүртгэл...