Posts

Showing posts from February, 2025

Т.Хайдав: 100 хүн тутмын 91 нь номын санд очдоггүй

Image
 Өнөөдөр сонины сэтгүүлч А.Тэмүүлэнтэй хийсэн ярилцлага.  Эх сурвалж:  https://www.unuudur.mn/a/273679 Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдавтай ярилцлаа. Тэрбээр номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Үүний тулд олон хүчин зүйлийг сайжруулах шаардлагатай болохыг судалгааныхаа үр дүнгээр баталжээ. -“Нийтийн номын сангийн хүртээм­жид нөлөөлөх хүчин зүйл” сэдэвт судал­гааны ажлаараа та докторын зэрэг хам­гаалсан юм билээ. Орон нутгийн бо­лон нийслэлийн номын сангуудыг судал­гаан­даа бүрэн хамруулж чадсан болов уу?  -“Нийтийн номын сангийн хүртээмж” сэд­вээр 2015 онд өгүүлэл бичсэн юм. Ингэхдээ Мон­гол Улсын нийтийн номын сангийн тоог АНУ-ын Висконсин мужийнхтай харьцуулсан. Энэ мужид нэгж талбайд есөн номын сан ног­дож байсан бол манай улсын хувьд ганц л бай­даг. Тиймээс номын сангийн хүртээмжийн та­лаар илүү гүнзгийрүүлэн судлахаар шийдсэн. Судалгааны ажилдаа...

Хэнтий аймгийн номын санчдад сургалт зохион байгуулав

Image
Төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит Нийтийн номын сангаас  “Номын сангийн мэргэжил, арга зүй” сэдэвт 16 цагийн сургалт зохион байгуулж, Хэнтий аймгийн Сумдын Соёлын төвүүд, Ерөнхий боловсролын сургуулийн 46 номын санч номын санч-мэдээллийн ажилтнууд хамрагдлаа. Уг сургалтад чиглүүлэгч багшаар оролцож дараах сэдвийн дагуу хичээл заав: Нийтийн номын сангийн үйлчилгээнд мөрдөгдөж буй эрх зүйн баримтууд Номын сангийн бүртгэлүүд, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх нь Орон нутгийн цахим мэдээллийн сан Номын сангийн удирдлагын Коха системийн хэрэглээ Энэ сургалтын талаар Хэнтийн мэдээ сонины FB Page хуудсанд дараах мэдээ оржээ. https://www.facebook.com/share/p/18zxRdCJe7/ 📌 НОМЫН САНЧДЫН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО 📍 Төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит Нийтийн номын сан 📅 2025.02.13 📌Аймгийн Сумдын Соёлын төвүүд, Ерөнхий боловсролын сургуулийн номын санч-мэдээллийн ажилтнууд бүхий 46 номын санч “Номын сангийн мэргэжил, арга зүй” сэдэвт 16...

Соёлын дээд сургуульд хяналтын RFID хаалга суурилуулсан тухай мэдээ

Image
Номын санд ирж үйлчилгээ авсан хүмүүсийг ирц гэх нэр томьёогоор илэрхийлж тоолох хэрэгцээ байдаг. Ирцийг тоолох олон арга байдаг ч хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, тоон мэдээг найдвартай гаргах аргыг номын сангууд эрэлхийлж, ажилдаа нэвтрүүлсээр байна. Үүний нэг жишээ нь радио долгионы хяналтын хаалга (RFID хяналтын хаалга) ашиглаж тоолох, номын санд ямар уншигчид хэзээ ирж байгаа судалгаа хийх боломжтой өгөгдлийн бүрдэл үүсгэж ашигласаар байна. Миний хувьд 2010 онд Соёлын дээд сургуульд радио долгионы хяналтын хаалга нэвтрүүлж байсан мэдээг вэб архиваас оллоо. Тухайн үед Соёлын дээд сургуулийн вэб сайтад энэ мэдээ орсон байсныг энд оруулав. Вэбэд орсон текст Хяналтын хаалгаар нэвтрэх заавар Бичсэн Administrator     2010 оны 11-р сарын 10, Лхагва гариг, 11:23 Тус сургууль нь 11-р сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа хяналтын хаалга нэвтрүүлж эхлээд байна. Уг хаалгыг нэвтрүүлсэнээр сургуулиар ирж буй гадны үйлчлүүлэгчид жижүүрийн тусламжтайгаар нэвтрэх ба багш, ажилтан, ...