Posts

Showing posts from May, 2025

Library Update зөвлөгөөнд хэлэлцүүлсэн илтгэлүүд

Монголын номын санчдын дунд хамгийн олон удаа цувралаар зохион байгуулагдсан үйл ажиллагаа бол Library Update нэртэй зөвлөгөөн юм. Энэхүү зөвлөгөөнийг Монголын номын сангуудын консорциум ТББ байгууллагаас санаачлан 2014 оноос хойш зохион байгуулж байна. Тухайн үед миний бие Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирлаар ажиллах байхдаа нөхдийн хамт уг зөвлөгөөнийг санаачлан эхлүүлж, анхны хэлэлцүүлэгт болон түүнээс хойш хэд  хэдэн удаа илтгэл хэлэлцүүлж байв. Library Update Зөвлөгөөнд хэлэлцүүлсэн илтгэлүүдээ энд тоймлон орууллаа. “ LIBRARY UPDATE 2014 ” - Т.Хайдав "Монголын номын сангийн хөгжлийн чиг хандлага", илтгэл “ LIBRARY UPDATE-2015 ” - Т.Хайдав " Library update 2014 - library update 2015 ", илтгэл “ MONGOLIAN LIBRARY UPDATE-2017 ” - Т.Хайдав "Номын санчдын мэдлэг чадварын өнөөгийн түвшин", хэлэлцүүлгийн чиглүүлэгч Видео үзэх “ MONGOLIAN LIBRARY UPDATE-2019 ” - Т.Хайдав "Номын сан судлал хөтөлбөрийн шинэчлэл", хэлэлцүүлгийн чиг...

Хиймэл оюуны хэрэглээ номын сангийн салбарт эрчимтэй нэвтэрч байна

Image
Америкийн номын сангийн холбооны 2025 оны ээлжит хурлын хөтөлбөр Номын сангийн салбарт хамгийн том холбоо болох Америкийн номын сангийн холбооны ээлжит хурал энэ жил 6 сарын 26-30 хооронд Филадельфи хотод зохион байгуулагдсан. Энэ хурлын үеэр олон тооны арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд хурлын мэдээлэл хүргэх сайтаас "хиймэл оюун" (Artificial Intelligence) гэх үгээр бүтнээр нь хайлт хийхэд 6 үр дүн илэрц, харин AI гэж товчилсон байдлаар илүү олон илэрц гарч ирж байна.  Хөтөлбөр үзэх: https://annual2025.eventscribe.net/agenda.asp Олон улсын номын сангийн холбооны (IFLA) 2025 оны ээлжит чуулган WLIC 2025 Харин 2025.08.18-22 хооронд Казакстан улсад зохион байгуулагдсан Номын сангийн олон улсын холбооны ээлжит чуулганы хөтөлбөрөөс "Artificial Intelligence" гэх үгээр хайлт хийхэд 17 илэрц гарч ирж байна. Хөтөлбөр үзэх: https://iflawlic2025.abstractserver.com/program/#/program/1/horizontal Хиймэл оюунтай холбоотой хэлэлцүүлэг, илтгэлийн сэдвүүд. Хэлэлцүүлэг:  Future...

Номын санд хөтлөгдөх бүртгэлүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх нь

Image
Номын сангийн үйл ажиллагаанд хөтлөгдөх бүртгэлүүд: БСШУ-ны сайдын 2005.12.30-ны өдөр батлагдсан 441 тоот тушаалаар батлагдсан бүртгэлүүд болон бусад бүртгэл ашигладаг. Өнөөгийн байдлаар ихэнх бүртгэл гар аргаар хөтлөгдөж байгаа бөгөөд номын сангийн ажил сайжруулах зорилгоор ашиглахад хүндрэлтэй хэвээр байна. Бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгцээ шаардлага: Аль ч салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам цаг үеийн шаардлага, технологийн шинэчлэл болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөх, хэрэглээнээс хасагдах нөхцөл үүсдэг. Хэд хэдэн шалтгааны улмаас номын сангийн салбарт ашиглагдаж байгаа бүртгэлүүдийг шинэчлэх, өөрчлөх шаардлага тулгарч байна. 2005 онд батлагдсан бүртгэлүүд өнөөгийн номын сангийн үйл ажиллагааг бүрэн бүртгэх боломжгүй болсон. (Зарим үйл ажиллагаа нэмж бүртгэх, заримыг засаж сайжруулах гэх мэт.) 2021 оны 12 сарын 17 өдөр батлагдсан НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ хуульд 4.1.9."цахим баримт бичиг" гэж мэдээллийн системийг ашиглан үүсгэх, бол...

Архангай аймгийн нийтийн номын санд лекц уншив

Image
Архангай аймгийн нийтийн номын сангаас “Илүү их уншья” уриатай 37 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд - 2025” арга хэмжээний хүрээнд 2025.05.17 - нд сумдын Соёлын төвийн номын санч - мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд "Номын санд хөтлөгдөх бүртгэлүүд ба шинэ нөхцөлд дасан зохицох нь" сэдвээр лекц уншиж номын санчидтай санал бодлоо хуваалцлаа. Лекцийн хүрээнд номын сангийн үйл ажиллагаанд хөтлөгдөх бүртгэлүүд, бүртгэл хөтлөх туршлага, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хүргэв. Номын сангийн бүртгэлүүд өнөөгийн шаардлагад нийцэж байгаа эсэх, бүртгэх арга, бүртгэлийн төрөл хэлбэрийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байгаа талаар номын санчидтай санал солилцов. Мөн хиймэл оюуны хэрэглээ номын сангийн салбарт эрчимтэй нэвтэрч байгаа нь бүртгэлийг уламжлалт аргаар хөтлөх, бүртгэсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргад өөрчлөлт оруулах шаардлагатай талаар өөрийн санал, бодлыг танилцууллаа.

Өдөр тутмын бүртгэл

Image
 Номын сангийн ажлын өдөр тутмын бүртгэл, түүний цахим хувилбарын тухай. Цахим бүртгэл худалдаж авахыг хүсвэл  ЭНД ДАРНА УУ . Бүртгэлийн загвар Цахим бүртгэл худалдаж авахыг хүсвэл  ЭНД ДАРНА УУ .

CDS/ISIS програмаас экспорт хийх

 CDS/ISIS програмын гарын авлагаас оруулав. Номын сангийн автоматжуулалтын CDS/ISIS програмаас экспорт хийх тухай зөвлөмж.

Нэг бүрчилсэн бүртгэл буюу ерөнхий данс

Image
Номын сангийн ном нэг бүрийг нэрсээр нь бүртгэдэг бүртгэлийг нэг бүрчилсэн бүртгэл буюу ерөнхий данс гэж нэрлэнэ. Энэ бүртгэлд номыг нэг бүрчлэн бүртгэх бөгөөд номын тухай мэдээ (зохиогч, номын нэр, хэвлэсэн хот, он, үнэ) бичнэ. Ерөнхий дансны хуудас бүр нь 25 мөр бүхий хүснэгттэй, нэг хуудсанд 25 ном бүртгэхээр хэвлэгдсэн байдаг. Энэ нь дансны дугаар алдахгүй, уг бүртгэлд хэдэн ном бүртгэгдсэн байгааг тоолоход хялбар болгодог.  Ерөнхий дансны маягт: Ерөнхий данс нь тухайн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном, хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрийн мэдээллийг агуулсан "хөрөнгийн" бүртгэл тул түүний мэдээллийг дураар засах, өөрчлөх, устгахыг хориглоно. Энэ бүртгэлийг сан хөмрөгийн тооллого хийхэд түгээмэл ашигладаг тул хуудсыг дахин дахин эргүүлснээр элэгдэн урагдаж "дансыг дахин хуулах" хэрэгцээ гарч ирдэг. Энэ нь өнөөгийн номын санчид үр дүнгүй ачаалал өгч байна. Дээрх бэрхшээлийг даван туулах нэг арга нь ерөнхий дансыг цахим хэлбэрээр ашиглах нь ажлын бүтээ...

Номын санд хөтлөгдөх бүртгэлүүд

Image
 БСШУ Яамны сайдын "Номын сангийн данс, маягт шинэчлэн батлах тухай" 2005 оны 12 сарын 30-ны өдрийн 441-р тушаал. Цахим бүртгэл худалдаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ .