Номын санд хөтлөгдөх бүртгэлүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх нь
Номын сангийн үйл ажиллагаанд хөтлөгдөх бүртгэлүүд:
БСШУ-ны сайдын 2005.12.30-ны өдөр батлагдсан 441 тоот тушаалаар батлагдсан бүртгэлүүд болон бусад бүртгэл ашигладаг.
Өнөөгийн байдлаар ихэнх бүртгэл гар аргаар хөтлөгдөж байгаа бөгөөд номын сангийн ажил сайжруулах зорилгоор ашиглахад хүндрэлтэй хэвээр байна.Бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгцээ шаардлага:
Аль ч салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам цаг үеийн шаардлага, технологийн шинэчлэл болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөх, хэрэглээнээс хасагдах нөхцөл үүсдэг. Хэд хэдэн шалтгааны улмаас номын сангийн салбарт ашиглагдаж байгаа бүртгэлүүдийг шинэчлэх, өөрчлөх шаардлага тулгарч байна.
- 2005 онд батлагдсан бүртгэлүүд өнөөгийн номын сангийн үйл ажиллагааг бүрэн бүртгэх боломжгүй болсон. (Зарим үйл ажиллагаа нэмж бүртгэх, заримыг засаж сайжруулах гэх мэт.)
- 2021 оны 12 сарын 17 өдөр батлагдсан НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ хуульд 4.1.9."цахим баримт бичиг" гэж мэдээллийн системийг ашиглан үүсгэх, боловсруулах, хадгалах, илгээх болон хүлээн авах боломжтой мэдээллийг хэлнэ гэж номын сангийн бүртгэлийг цахим хэлбэрт хөтлөх, ашиглах нөхцөл бүрдсэнийг баталгаажуулсан байдаг.
- Номын санд хөтлөгдөх бүртгэлийг зөвхөн гараар, цаасан дээр хөтлөх шаардлагагүй болжээ. Энэ нь "АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ хуулийн 38.2.Цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд анх баталгаажсан баримт бичгийн хэлбэр (цаашид “баримт бичгийн эх хувь” гэх)-ийг баримтална" гэсэн заалтад тодорхой тусгагдсан байдаг.
- Төрийн үйлчилгээний цахим шилжилт хийхийн тулд өнөөгийн бүртгэлүүдийг шинэчлэх, цахим хэлбэрт шилжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.
- Технологийн хөгжил, ялангуяа хиймэл оюун бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч эхэлсэн нь дээрх бүртгэлүүдийг цахим хэлбэрт хөтлөх, бүртгэл хөтлөх аргачлал, юуг яаж бүртгэхийг эргэж харах зайлшгүй нөхцөл бий болж байна.
Ямар бүртгэлийг цахим болгох вэ?
Номын сангийн үйл ажиллагаанд хөтлөгдөж буй бүх бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж болно. Нэн яаралтай цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай бүртгэлүүд нь:
- Номын сангийн өдөр тутмын бүртгэл
- Нэг бүрчилсэн бүртгэл
- Лавлагааны бүртгэл
- Татгалзлын бүртгэл
- СОНА бүртгэл
Бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр ямар үр дүн гарах вэ?
- Ажлын цаг хугацаа хэмнэнэ
- Нэг ажлыг дахин дахин хийх уйтгарт ажлаас чөлөөлнө
- Мэдээллийн аюулгүй байдал сайжирна
- Бүтээмж, үр дүн нэмэгдэнэ
Цахим бүртгэл худалдаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
