Номын сан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? гэсэн асуултын хариу нь цаг хугацаа, номын сангийн төрөл, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байж болно. Монгол улсын хувьд номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь ямар үүрэг гүйцэтгэх ёстойг "Номын сангийн тухай хууль"-д дараах байдлаар зааж өгчээ. 6.2.Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах үүрэгтэй байна: 6.2.1.стандартад нийцсэн орчин нөхцөлд зохих үйлчилгээг уншигчид үзүүлэх; MNS 5742:2019 Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага хангасан орчин нөхцөл бүрдүүлэх. 6.2.2.уншигчид уншлагын үйлчилгээг зохих журмын дагуу хүргэх; Зөөврийн номын сангийн үйлчилгээний журам Нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам зэрэг журам, тухайн номын сангийн үйлчилгээний дотоод журмын дагуу үйлчилгээ үзүүлнэ. 6.2.3.номын сангийн сан хөмрөгийн бүрэн бүтэн байдлыг хангах; MNS ISO 11799:2019 Мэдээлэл ба баримтжуулалт. Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавих шаардлага стандарт, Улсын бол...