Номын сангийн гүйцэтгэх үүрэг
Номын сан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? гэсэн асуултын хариу нь цаг хугацаа, номын сангийн төрөл, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байж болно.
Монгол улсын хувьд номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь ямар үүрэг гүйцэтгэх ёстойг "Номын сангийн тухай хууль"-д дараах байдлаар зааж өгчээ.
6.2.Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах үүрэгтэй байна:
6.2.1.стандартад нийцсэн орчин нөхцөлд зохих үйлчилгээг уншигчид үзүүлэх;
MNS 5742:2019 Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага хангасан орчин нөхцөл бүрдүүлэх.
6.2.2.уншигчид уншлагын үйлчилгээг зохих журмын дагуу хүргэх;
Зөөврийн номын сангийн үйлчилгээний журам
Нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам
зэрэг журам, тухайн номын сангийн үйлчилгээний дотоод журмын дагуу үйлчилгээ үзүүлнэ.
6.2.3.номын сангийн сан хөмрөгийн бүрэн бүтэн байдлыг хангах;
MNS ISO 11799:2019 Мэдээлэл ба баримтжуулалт. Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавих шаардлага стандарт,
Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг
байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам болон байгууллагын дүрэм, журмын дагуу сан хөмрөгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана
6.2.4.номын сангийн сан хөмрөгийн эргэлтэд байнга судалгаа хийж, бүрдүүлэлтийн чанарыг сайжруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
Сан хөмрөгийн эргэлтэд байнга судалгаа хийж, үр дүнг дараагийн ажил төлөвлөх, зохион байгуулахад ашиглах.
Сан хөмрөгийн бүрдүүлэлтийн судалгаа хийж, чанарыг сайжруулах арга хэмжээ авах. (Хийсэн ажлыг тайланд тусгах.
6.2.5.Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах судар болон хуучин ном, гар бичмэлийг сурвалжлан олох, нөхөн бүрдүүлэх, олон нийтэд сурталчлах, хадгалах, хамгаалах хэвийн нөхцөлийг хангаж ажиллах;
Хүмүүсийн гар дээр байгаа гар бичмэл, соёлын дурсгалд хамаарах судар, хуучин ном илрүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд энэ тухай дараах заалт бас байдаг "27.11.Соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн соёл, урлаг, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн ба төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд эрхлэн явуулна."
6.2.6.номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулах, үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, цахим мэдээллийн санг бий болгох;
Номын сангийн үйл ажиллагаанд автоматжуулалт нэвтрүүлэх. Үүнд: Автоматжуулалтын програм хангамж, үйл ажиллагааны автоматжуулалт. Жнь: Ирц бүртгэл, хяналтын хаалга, дохиоллын систем гэх мэт.
Ном зүйн мэдээлэл, цахим мэдээллийн сан бий болгох. Орчин цагт гадаадын, эсвэл томоохон хэвлэлийн газруудын бий болгосон цахим мэдээллийн сан ашиглах хандлага давамгайлж байгаа хэдий ч номын сангууд өөрсдийн онцлогт нийцсэн мэдээллийн сан үүсгэж, ашиглах хэрэгцээ нэмэгдэж байна.
6.2.7.номын сангийн үйл ажиллагааны тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад үнэн зөв гаргаж өгөх;
Үйл ажиллагааны тайлан, статистик мэдээлэл гаргах, холбогдох байгууллагуудад өгөх.
6.2.8.дотоод, гадаадын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах.
Ном солилцоо хийх, хамтарч мэдээллийн сан үүсгэх гэх мэт.
