Блогийн тухай
Интернэт орчинд номын санчдад зориулсан мэдээ, зөвлөмж нээлттэй нийтэлж эхлээд 20 жил өнгөрчээ. Анх 2005 онд khaidav.150m.com гэсэн хаягт өөрийн блог үүсгэж байсан бол түүнээс хойш хэрэгцээ, зорилгоос шалтгаалан хэд хэдэн удаа хаяг, блог үүсгэх системээ сольжээ.
Сүүлийн жилүүдэд ажлын ачаалал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан өмнө бичсэн бүх блогоо хаах шаардлагатай болсон юм.
Харин энэ жилээс (2025) номын сангийн үйл ажиллагаа, номын сан судлалын чиглэлээр хийсэн болон хийж хэрэгжүүлж буй ажил, судалгаатай холбоотой мэдээ, мэдээллийг хуваалцах зорилгоор энэхүү блогийг үүсгэлээ.
Т.Хайдав
Orcid ID: https://orcid.org/0009-0007-2769-7505
Researchgate: https://www.researchgate.net/profile/Khaidav-Tumur-2
