Posts

Showing posts from January, 2026

Цахим сан хөмрөгийн төрөл

Image
Цахим сан хөмрөгийн аль нэг шинж чанарыг харгалзан төрөлжүүлэн хуваадаг. Энэхүү салбар нь хөгжиж байгаа тул төрөлжүүлэн ангилсан аль ч ангилал нь эцсийн хувилбар биш юм. Тиймээс номын сан судлаачид, номын сангууд цахим сан хөмрөгөө хэрхэн төрөлжүүлж буйг зарим нэг жишээгээр судлах нь илүү тохиромжтой

Цахим сан хөмрөгийн тухай ерөнхий ойлголт

Image
Орчин цагийн номын сангийн хийх ёстой нэг чухал ажил нь цахим сан хөмрөг бүрдүүлж, зохион байгуулах, түүнийг уншигчдад ашиглуулах явдал юм. 2022 онд арга зүйчээр ажиллаж байхдаа "Цахим сан хөмрөгийн зохион байгуулалт" сэдэвт онлайн сургалт зохион байгуулж, уг сургалтад давхардаагүй тоогоор 600 гаруй номын санч хамрагдсан байдаг.  >

Нийтийн номын сангийн сан хөмрөгийн тооны зохист харьцаа

Image
Нийтийн номын сангууд сан хөмрөг бүрдүүлэх, сан хөмрөгийн хэмжээг тооцоолохдоо Номын сангийн олон улсын холбооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж, түүнийг мөрдөж ажиллах  шаардлагатай байна. Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамжид сан хөмрөг бүрдүүлэх дараах харьцааг санал болгосон байдаг. Үүнд:  Сан хөмрөг бүрдүүлэх томьёо Хүн ам 1000 хүнд ногдох хувь Бүрдүүлэх тоо. 1000 хүн 25,000 ба түүнээс бага 0.25 250 25,000-50,000 0.225 225 50,000 + 0.20 200 Дараах жишээнүүд нь янз бүрийн тоотой хүн амд зориулсан сан хөмрөгийн хэмжээг харуулсан болно. Хувилбар 1 100,000 хүн амд үйлчилдэг номын сан 200,000  ном, хэвлэлийн бүтээгдэхүүн бүхий сан хөмрөг Жилд 20,000 ном бүрдүүлэх. Хувилбар 2 50,000 хүн амд үйлчилдэг номын сан 100,000 ном, хэвлэлийн бүтээгдэхүүн бүхий сан хөмрөг, Жилд 11,250 ном бүрдүүлэх. Хувилбар 3 20,000 хүн амд үйлчилдэг номын сан 40,000 ...

Номын сан судлалын салбарт түгээмэл ашиглагддаг судалгааны аргууд - 2017

Image
Аспасиа Тогиа ба Афродит Маллиари нар 2017 бичсэн “Research Methods in Library and Information Science” хэмээх бүтээлдээ номын сангийн салбарт ямар судалгааны арга хамгийн их хэрэглэгдэж байгааг эрэмбэлэн харуулжээ. Тухайн үед дараах судалгааны аргуудыг номын сангийн судлаачид хамгийн их ашигладаг гэж үзсэн байна. Судалгааны арга зүй Хувь (%) Асуулгын судалгаа (Survey) 37.0 Систем ба программ хангамжийн шинжилгээ/загварчлал (System and software analysis/design) 26.8 Агуулгын шинжилгээ ( Content analysis ) 9.6 Библиометрик судалгаа (Bibliometrics) 6.4 Тохиолдлын судалгаа (Case study) 4.4 Туршилт (Experiment) 4.4 Хоёрдогч өгөгдлийн шинжилгээ (Secondary data analysis) 4.4 Суурь онол (Grounded theory) 2.6 Феноменологийн судалгаа (Phenomenological) 2.0 ...