Нийтийн номын сангийн сан хөмрөгийн тооны зохист харьцаа

Нийтийн номын сангууд сан хөмрөг бүрдүүлэх, сан хөмрөгийн хэмжээг тооцоолохдоо Номын сангийн олон улсын холбооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж, түүнийг мөрдөж ажиллах  шаардлагатай байна. Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамжид сан хөмрөг бүрдүүлэх дараах харьцааг санал болгосон байдаг. Үүнд: 

Сан хөмрөг бүрдүүлэх томьёо

Хүн ам

1000 хүнд ногдох хувь

Бүрдүүлэх тоо. 1000 хүн

25,000 ба түүнээс бага

0.25

250

25,000-50,000

0.225

225

50,000 +

0.20

200


Дараах жишээнүүд нь янз бүрийн тоотой хүн амд зориулсан сан хөмрөгийн хэмжээг харуулсан болно.

Хувилбар 1

  • 100,000 хүн амд үйлчилдэг номын сан
  • 200,000  ном, хэвлэлийн бүтээгдэхүүн бүхий сан хөмрөг
  • Жилд 20,000 ном бүрдүүлэх.

Хувилбар 2

  • 50,000 хүн амд үйлчилдэг номын сан
  • 100,000 ном, хэвлэлийн бүтээгдэхүүн бүхий сан хөмрөг,
  • Жилд 11,250 ном бүрдүүлэх.

Хувилбар 3

  • 20,000 хүн амд үйлчилдэг номын сан
  • 40,000 ном, хэвлэлийн бүтээгдэхүүн бүхий сан хөмрөг
  • Жилд 5,000 ном бүрдүүлэх.

Эх сурвалж: IFLA Public Library Service Guidelines, 2010, p.78