Posts

Showing posts from May, 2026

«Номын сангийн үндсэн ойлголт» номын цахим хувилбарын хэрэглэгчид — латин хөрвүүлэгч хэрэглэх эрх нээлттэй боллоо

Image
"Номын сангийн үндсэн ойлголт" номын цахим хувилбарыг онлайнаар унших эрхтэй хэрэглэгч нь хэд хэдэн туслах хэрэгслийг чөлөөтэй ашиглах эрхийг давхар авч байна . Номын цахим хувилбарын уншигч бүр дараах хэрэгслийг ямар нэг хязгаарлалтгүй, үнэ төлбөргүй ашиглаж болно. Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг — MNS 5217:2012 Монгол улсын стандарт MNS 5217:2012-д суурилсан хөрвүүлэгч. Кирилл үсгийг латин галигт шилжүүлэх албан ёсны стандарт дүрмийг ашигладаг. Номын сангийн каталог, лавлагааны ажилд тохиромжтой. Кирилл үгийг ALA-LC галигт хөрвүүлэгч Америкийн номын сангийн холбоо (ALA) болон Конгрессын номын сан (LC)-ийн стандартаар хөрвүүлдэг. Олон улсын номын сангийн солилцоо, гадаад каталог боловсруулалтад өргөн хэрэглэгддэг формат. Хэрхэн ашиглах вэ? цахим номын дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах «Чухал холбоосууд» хэсгээс хүссэн хэрэгслээ сонгоно уу. Тухайлбал: « ALA-LC ГАЛИГ ХӨРВҮҮЛЭГЧ » — ALA-LC стандартаар хөрвүүлэхэд « МОНГОЛ => ЛАТИН ГАЛИГ » — MNS 5217:2012 стандартаа...

Номын сангийн үйлчилгээний хүртээмж зуун жилийн өмнө

Image
Нийтийн номын сангийн зардлыг төрөөс бүрэн хариуцдаг тул ард иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахдаа үйлчилгээний хүртээмжийг байнга анхаарах ёстой байгууллага юм. Номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нью-Иорк хотын нийтийн номын сан хэрхэн ажиллаж байсныг 1913 онд В.И.Ленин "Ажилчны үнэн" сонинд нийтлүүлжээ. https://mn.wikipedia.org/wiki/Владимир_Ильич_Ленин ... ном уншихыг хязгаарласан түмэн зүйлийн шалтаг, дэмий хоосон ёс журмын оронд хүүхдийг ч атугай ном хэвлэлээр элбэг дэлбэг үйлчилж чаддаг болохыг эрмэлзэн, гэрээр ном олгодог болохыг санаачилж, нийтийн номын сангийн алдар гавьяа, нэр сүрийг Х зууны үеийн гар бичмэл, XVI зууны үеийн ямар нэг хэвлэл зэрэг ховор ном хадгалснаар нь биш, ард түмнийг номоор хэрхэн өргөн үйлчилж хичнээн шинэ уншигчийг нэмэгдүүлсэн, уншигчдаас ном хэвлэлийн талаар тавьсан аливаа эрэлтийг хэрхэн түргэн шалмаг хангаж хичнээн ном гэрт нь өгч уншуулсан, хичнээн хүүхдийг ном унших дуртай болгон өөртөө т...

Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2004 оны 196 -р тогтоол

Image
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 196 -р тогтоолыг баталжээ. Уг тогтоолд "Улсын төв номын санг бичгийн үнэт дурсгалыг хадгалах, хамгаалах, номын сангуудыг мэргэжил-арга зүй, мэдээллээр хангах, ном, хэвлэлийн нэгдсэн сан байгуулж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий 'Монгол Улсын Үндэсний номын сан', хүүхэд, залуучуудыг ном, хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг, оюуны эрэлт хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий 'Хүүхдийн номын ордон' гэсэн бие даасан төсөвт байгууллага болгон 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн өөрчлөн зохион байгуулсугай". гэж Үндэсний номын санг арга зүйн төв болох тухай тогтоосон байдаг. (Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай // Төрийн мэдээлэл .-2004.- №41/374/.-х.754)

Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай 1994 оны 23 -р тогтоол

Image
Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 1 сарын 27-ны өдөр "Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 23 -р тогтоолыг баталжээ. Тогтоолд. Улсын төв номын санг улсад байгаа төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Монгол Улсын төв номын сан болгон Соёлын яамны харьяанд ажиллуулахаар тогтоосугай. (Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай // Төрийн мэдээлэл .-1994.- №4/23/.-х.282-283)

Номын сангийн ажлыг сайжруулах арга хэмжээний тухай 1960 оны 126 -р тогтоол

 Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлын тогтоол 1960 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр - № 126 -   Улаанбаатар хот Номын сангийн ажлыг сайжруулах арга хэмжээний тухай Номын сангийн ажлын цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж номын ангийн ажлыг сайжруулах талаар гаргасан тогтоолд дараах зүйлсийг онцлон авч үзсэн байна. Үүнд: Номын сан, уншлагын газар бүрийг ... намын байгууллагын гол түшиц газар болгож... Номын сангийн гол зорилт ол нам засгийн бодлого шийдвэрийг хөдөлмөрчин олон түмэнд тайлбарлан таниулах... (Одоогийн ойлголтоор бол төрийн бодлогыг таниулах ажил) Улсын хэмжээний номын санг арга зүйн талаар нэгтгэж удирдахыг ... Улсын төв номын санд хариуцуулах гэх мэт бодлогын шийдвэрүүд гаргаж байжээ.