Номын сангийн үйлчилгээний хүртээмж зуун жилийн өмнө

Нийтийн номын сангийн зардлыг төрөөс бүрэн хариуцдаг тул ард иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахдаа үйлчилгээний хүртээмжийг байнга анхаарах ёстой байгууллага юм.

Номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нью-Иорк хотын нийтийн номын сан хэрхэн ажиллаж байсныг 1913 онд В.И.Ленин "Ажилчны үнэн" сонинд нийтлүүлжээ.

https://mn.wikipedia.org/wiki/Владимир_Ильич_Ленин

...ном уншихыг хязгаарласан түмэн зүйлийн шалтаг, дэмий хоосон ёс журмын оронд хүүхдийг ч атугай ном хэвлэлээр элбэг дэлбэг үйлчилж чаддаг болохыг эрмэлзэн, гэрээр ном олгодог болохыг санаачилж, нийтийн номын сангийн алдар гавьяа, нэр сүрийг Х зууны үеийн гар бичмэл, XVI зууны үеийн ямар нэг хэвлэл зэрэг ховор ном хадгалснаар нь биш, ард түмнийг номоор хэрхэн өргөн үйлчилж хичнээн шинэ уншигчийг нэмэгдүүлсэн, уншигчдаас ном хэвлэлийн талаар тавьсан аливаа эрэлтийг хэрхэн түргэн шалмаг хангаж хичнээн ном гэрт нь өгч уншуулсан, хичнээн хүүхдийг ном унших дуртай болгон өөртөө татаж чадсанаар нь үнэлэх хэрэгтэй юм...

...Нью-Иоркийн нийтийн номын сангийн 1911 оны жилийн тайланг үзэцгээе.

Энэ онд уул номын санг хоёр хуучин байшингаас нь нүүлгэж нэг шинэ барилгад оруулжээ. Бүх ном нь хоёр сая шахам болж байгаа юм байна...Номын санд ирсэн хүний тоо бүхэл жилдээ 1,658,376,  уншлагын танхимаар сууж уншсан хүн 246,950, уншсан ном нь 911,891 болжээ. Энэ бол тус номын сангийн ном эргэлтийн бяцхан хувь юм...Нью-Иоркийн нийтийн номын сан тус хотын ...гурван тойрогт 42 салбартай, мөд 43 болох гэнэ. Энэ нь хүн дутмыг уншлагын газраас нэг модны дөрөвний гурваас холгүй буюу ирж очиход 10 минутаас илүүгүй явах болгох гэсэн зорилго ажээ. тэдгээр салбар нь орчин тойрондоо ард нийтийн соёл боловсролын төрөл бүрийн ажиллагаатай төв нь болдог байна. Энэ онд гэрээр 7,614,882 буюу 8 сая шахам ном олгосон нь...бүх насны эрэгтэй эмэгтэй 100 хүн дутамд 267 ширхэг оногдож байна. (Ардын гэгээрлийн талаар юу хийж болох вэ? // Крупская Н.К. Номын сангийн тухай Лениний сургасан нь .-УБ.-1964.-х.23-25)

New York Public Library, 1910 - https://www.nypl.org/blog/2017/05/31/library-john-h-fedeler