Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2004 оны 196 -р тогтоол

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 196 -р тогтоолыг баталжээ.

Уг тогтоолд "Улсын төв номын санг бичгийн үнэт дурсгалыг хадгалах, хамгаалах, номын сангуудыг мэргэжил-арга зүй, мэдээллээр хангах, ном, хэвлэлийн нэгдсэн сан байгуулж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий 'Монгол Улсын Үндэсний номын сан', хүүхэд, залуучуудыг ном, хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг, оюуны эрэлт хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий 'Хүүхдийн номын ордон' гэсэн бие даасан төсөвт байгууллага болгон 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн өөрчлөн зохион байгуулсугай". гэж Үндэсний номын санг арга зүйн төв болох тухай тогтоосон байдаг.


(Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай // Төрийн мэдээлэл .-2004.- №41/374/.-х.754)