Posts

Showing posts from April, 2025

Номын сангийн тухай

Номын сан гэж юу вэ? гэсэн асуултад хариулсан тайлбар. 2012 он.

Соёлын төвийн номын сангаас үзүүлэх лавлагаа, ном зүйн ажил

Сумын соёлын төвийн номын сангаас үзүүлэх лавлагаа ном зүйн ажлын тухай ойлголт, хэрэгцээ шаардлага. 2022 он.

Нийтийн номын сангийн цахим уншлагын үйлчилгээний өнөөгийн байдал

Image
  Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн 40 жилийн ойд зориулсан "Онол, практикийн бага хурал"-д танилцуулсан илтгэлийн слайд. Цааш унших Цааш унших

Нийтийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаагүй оршин суугчдын судалгаа

Хураангуй:  Нийтийн номын сангийн үйлчилгээг нас, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа, хэл, нийгмийн байдлаас үл хамааран хүн бүрд хүртээмжтэй байх үндсэн зарчим дээр суурилж үзүүлдэг. Одоогоор нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй, хүн амын 8.8% номын сангийн үйлчилгээнд хамрагдаж байна. Иймд номын санд ирэхгүй байгаа иргэд яагаад үйлчилгээнд хамрагдахгүй байгааг олж илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийв. Судалгааны үр дүнгээс үзвэл нийтийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан бол “номын санд очих завгүй байдал”, “гэр нь номын сангаас хол байх” ажээ. Иймд нийтийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа “завгүй” болон “хол гэртэй” иргэдэд зориулсан үйлчилгээ нэвтрүүлэх, одоо байгаа үйлчилгээний арга, технологийг сайжруулах шаардлагатай болжээ. Түлхүүр үгс : нийтийн номын сангийн үйлчилгээ, үйлчилгээний хүртээмж, номын санд бүртгэлгүй оршин суугч Өгүүллийг шууд унших PDF хувилбар Эш татах бол:  Tumur, ...

CDS/ISIS програм хэрэглэгчийн гарын авлага

Image
Өмнөх үг Мэдээллийн нөөц нэмэгдэхийн хэрээр мэдээллийг зохион байгуулах, эрэл хайлт хийхэд төвөгтэй болсоор байна. Номын санд автоматжуулалтын програм хангамж хэрэглэснээр гараар хийгдэж байсан олон ажил хөнгөвчлөгдөж өөр бусад ажил хийхэд шаардлагатай цаг гарч ирдэг давуу талтай. Олон улсын номын сангийн практикт KOHA, OPENBIBLIO, PHPMYLIBRARY, elibrary, dspace, зэрэг үнэгүй програм хангамж олон байдгийн нэг нь CDS/ISIS юм. Өнөөдөр манай оронд номын сангийн хэд хэдэн програм хангамж байгаагаас дотроос хамгийн түгээмэл нь CDS/ISIS билээ. 2007 оны 12 сарын байдлаар 292 номын сан уг програмыг хэрэглэж байна гэсэн тоо баримт бий. Энэхүү гарын авлагыг CDS/ISIS програмыг ашиглаж байгаа болон ирээдүйд ашиглах хэрэглэгчдэд уг програмтай ажиллах анхан шатны мэдлэг олгох зорилгоор бичсэн болно.

Ангиллын тухай ойлголт

 Номын сангийн ангиллын тухай ойлголт сэдэвт хичээлийн слайд. 2011 онд бэлдсэн хувилбар.

Орхон аймгийн нийтийн номын санд 2 өдрийн сургалт

Image
 Орхон аймгийн нийтийн номын сангийн хүсэлтээр 2025.04.17-18 өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллав. Сургалтын талаар Орхон аймгийн нийтийн номын сангийн фэйсбүүк пэйж хуудсанд дараах мэдээ оржээ. 4-17-ны сургалт НОМЫН САНЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА “Номын сангийн тухай” хуулинд Монголын Үндэсний номын сан нь аймгуудын номын санг, харин аймгийн төв номын сангууд тухайн харъяалах газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг сургууль, соёлын төвийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдамжаар хангаж ажиллах тухай хуульчилсан байдаг.   Үүний дагуу Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдав, Үндэсний номын сангийн цахим хөгжүүлэлт, сүлжээний инженер М.Ариунболд нар өнөөдөр аймгийн Нийтийн номын сангийн Номын санчдад чиглэгдсэн сургалтыг эхлүүлээ.   Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа Номын сангийн чиг хандлага, хөгжил хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байна. Энэ удаагийн сургалтаар “Номын сангийн үйлчилгээний хү...

Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж

 Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжийн талаар Mongolian Library Update 2021 номын санчдын зөвлөгөөнд танилцуулсан илтгэл. Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж from Khaidav Tumur

Ном хэвлэлийг данснаас хасах

 Ном хэвлэлийг данснаас хасахдаа (ном актлах) анхаарах зүйлсийн талаар бичсэн нийтлэл.