CDS/ISIS програм хэрэглэгчийн гарын авлага

Өмнөх үг

Мэдээллийн нөөц нэмэгдэхийн хэрээр мэдээллийг зохион байгуулах, эрэл хайлт хийхэд төвөгтэй болсоор байна.
Номын санд автоматжуулалтын програм хангамж хэрэглэснээр гараар хийгдэж байсан олон ажил хөнгөвчлөгдөж өөр бусад ажил хийхэд шаардлагатай цаг гарч ирдэг давуу талтай.
Олон улсын номын сангийн практикт KOHA, OPENBIBLIO, PHPMYLIBRARY, elibrary, dspace, зэрэг үнэгүй програм хангамж олон байдгийн нэг нь CDS/ISIS юм.
Өнөөдөр манай оронд номын сангийн хэд хэдэн програм хангамж байгаагаас дотроос хамгийн түгээмэл нь CDS/ISIS билээ. 2007 оны 12 сарын байдлаар 292 номын сан уг програмыг хэрэглэж байна гэсэн тоо баримт бий. Энэхүү гарын авлагыг CDS/ISIS програмыг ашиглаж байгаа болон ирээдүйд ашиглах хэрэглэгчдэд уг програмтай ажиллах анхан шатны мэдлэг олгох зорилгоор бичсэн болно.