Нэг бүрчилсэн бүртгэл буюу ерөнхий данс
Номын сангийн ном нэг бүрийг нэрсээр нь бүртгэдэг бүртгэлийг нэг бүрчилсэн бүртгэл буюу ерөнхий данс гэж нэрлэнэ. Энэ бүртгэлд номыг нэг бүрчлэн бүртгэх бөгөөд номын тухай мэдээ (зохиогч, номын нэр, хэвлэсэн хот, он, үнэ) бичнэ. Ерөнхий дансны хуудас бүр нь 25 мөр бүхий хүснэгттэй, нэг хуудсанд 25 ном бүртгэхээр хэвлэгдсэн байдаг. Энэ нь дансны дугаар алдахгүй, уг бүртгэлд хэдэн ном бүртгэгдсэн байгааг тоолоход хялбар болгодог.
Ерөнхий дансны маягт:
Ерөнхий данс нь тухайн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном, хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрийн мэдээллийг агуулсан "хөрөнгийн" бүртгэл тул түүний мэдээллийг дураар засах, өөрчлөх, устгахыг хориглоно.Энэ бүртгэлийг сан хөмрөгийн тооллого хийхэд түгээмэл ашигладаг тул хуудсыг дахин дахин эргүүлснээр элэгдэн урагдаж "дансыг дахин хуулах" хэрэгцээ гарч ирдэг. Энэ нь өнөөгийн номын санчид үр дүнгүй ачаалал өгч байна.
Дээрх бэрхшээлийг даван туулах нэг арга нь ерөнхий дансыг цахим хэлбэрээр ашиглах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүртгэл үрэгдэх, алга болохоос сэргийлнэ.
Ерөнхий дансыг цахимаар бүртгэснээр дараах давуу талууд бий болно:
- Дансны мэдээлэл давхардахгүй;
- Хэрэгтэй ном, баримтыг хайж олох, шүүлт хийх;
- Бүртгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
- Бүртгэлийн найдвартай байдал нэмэгдэнэ (Цахим бүртгэлийг 2-3 хувь хэвлэж, гарын үсэг зурж баталгаажуулах);
- Бүртгэлийг дахин дахин хуулах шаардлагагүй болно;
- Цаг хугацаа хэмнэж, ажлын бүтээмж нэмэгдэнэ.
Цахим бүртгэл худалдаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Цахим хувилбарын видео танилцуулга:
Ерөнхий дансны (нэг бүрчилсэн бүртгэл) цахим хувилбар татаж авах:
Томьёогүй хувилбар - ТАТАХ
Цахим бүртгэл худалдаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
