Соёл олон нийтийн ажлын бүртгэл

Соёл олон нийтийн ажил гэдэг нь номын сангаас зохион байгуулдаг олон нийтэд чиглэсэн ажил юм. СОНА зохион байгуулахад цаг хугацаа, хүний нөөц, хөдөлмөр их шаарддаг ч өнөөгийн номын сангууд энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан ажиллаж байна.

Өнөөдөр манай номын сангууд зохион байгуулсан СОНА-ыг 2005 оны 441-р тушаалаар баталсан маягтын дагуу гараар бүртгэх нь түгээмэл.


"Хэмжиж чадвал удирдаж чадна" гэж үг бий. Энэхүү бүртгэлийн мэдээлэлд тулгуурлан зохион байгуулсан ажлын үр дүнг үнэлэх, дараагийн удаа ажлаа сайжруулахад шаардлагатай шийдвэр гаргах боломж хязгаарлагдмал байдаг.
Гэвч бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн зарим талбар нэмж өгснөөр дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
СОНА-ын бүртгэлийг цахим хэлбэрт үүсгэхдээ "СОНА-ын төрөл", "Зарцуулсан төсөв", "СОНА зохион байгуулсан хэлбэр" зэрэг талбаруудыг нэмж өгснөөр үр дүнг үнэлэх, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллүүдийг бүрдүүлэх боломжтой боллоо.
СОНА-ын цахим бүртгэл ашигласнаар бүртгэлийг гараар хөтлөх байдлыг халж хялбар аргаар, илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэх юм.
СОНА-ын цахим бүртгэл сонирхож байвал ЭНД дарна уу.

Цахим бүртгэл хэрхэн бүртгэх тухай видео үзэх