Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх журам

 Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн А/500 тоот тушаал

Ээлжит тооллогыг дараах хугацаанд явуулна:

  • Зориулалтын сейф, шүүгээнд хадгалдаг үнэт болон ховор номын фондыг нэг жил;
  • 30,000-500,000 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг хоёр жил;
  • 500,000-1 сая хүртэлх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг гурван жил;
  •  1 саяас дээш тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг таван жил тутамд.


Тооллогыг номын сангийн хэмжээ, фондын бүтэц, комиссын бүрэлдэхүүнээс хамаарч дараах аргуудаас сонгон явуулна:
  • нэг бүрчилсэн буюу ерөнхий дансаар тоолох;
  • тасалбараар буюу хяналтын талоноор тоолох;
  • компьютерын тусламжтайгаар тоолох.
Сүүлийн үед номын сангууд компьютерын тусламжтайгаар тоолох аргыг түгээмэл хэрэглэж байна. Энэ нь тооллогын модуль бүхий номын сангийн удирдлагын систем (Koha, monbiblio, lib4u гэх мэт) ашигладаг үед, эсвэл нэг бүрчилсэн бүртгэлийг цахим хэлбэрт ашиглаж байгаа үед боломжтой.
Нэг бүрчилсэн бүртгэлийн цахим хувилбарын тухай илүү ихийг ЭНД дарж үзнэ үү.