Posts

Showing posts from October, 2025

Солонгос судлалын хүрээлэнгийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт

Image
МУҮНС-ийн ажилтнууд 2025.09.22-26-нд БНСУ-ын Солонгос судлалын үндэсний хүрээлэн (The Korean Studies Institute)-ийн урилгаар очиж тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирлээ. Дээрх хугацаанд хүрээлэнгийн зүгээс соёлын өвийг хэрхэн бүрдүүлэх, судлах, хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон зүйлийг үзүүлж танилцуулсан бөгөөд энэ нийтлэлээр модон барыг хэрхэн хадгалж, хамгаалж байгаа тухай мэдээлэл хуваалцлаа. Модон барын үзэсгэлэн: Солонгос судлалын хүрээлэнд "Күнзийн соёлын музей" байх бөгөөд тэнд модон бар болон хуучны сүм хийд, барилгын хаягийн үзэсгэлэн байрлуулсан байна. Үзэсгэлэнд байрлах модон барууд Үзэсгэлэнд хадгалагдаж байгаа хаяг Үзэсгэлэн нь битүүмжтэй өрөөнд байрлах бөгөөд хүмүүс шилэн хананы цаанаас үзэхээр тохижуулсан байна. Үзэсгэлэнгийн өрөө байнгын хяналттай тул хэрэв галын эрсдэл үүссэн тохиолдолд агаарыг соруулж, тусгай хийгээр галыг унтраах нөхцөлийг бүрдүүлжээ. Үзэсгэлэнгийн битүүмжилсэн хаалга. Хаалг...

Өрөө захиалгын систем

Image
Орчин цагийн номын санд байвал зохих нэг үйлчилгээ бол тусгай бэлдсэн өрөө, хурлын танхим ашиглуулах, түрээслэх, түүнийг урьдчилан захиалах үйлчилгээ юм. Ялангуяа шинэ барилга барьсан, орчин нөхцөл сайжруулсан номын сангуудад илүү тохиромжтой. Өрөө захиалга болон суудал захиалга гүйцэтгэх тусгай системүүд байдаг ч Гүүглийн боломжуудыг ашиглан үнэ төлбөргүй ашиглах өрөө захиалгын систем хийлээ. Өрөө захиалгын систем хэрхэн ажиллах талаар хийсэн видео танилцуулга. Энэхүү өрөө захиалгын систем сонирхож байвал надтай холбогдоорой. (Блогийн AI туслахаар дамжуулан холбоо барьж болно.)

Уншигчийн цагийг хэмнэх буюу ухаалаг номын сан

Image
Эш татах: Хайдав, Т. (2025). Уншигчийн цагийг хэмнэх буюу ухаалаг номын сан. Номын Санч , 125 (1), х. 5–15.    Хэрэгцээ шаардлага Номын сангийн үйл ажиллагаа нь эрт цагт үүссэн цагаасаа хойш уншигчдын мэдээллийн хэрэгцээ, сонирхлыг хангахад чиглэгдэж ирсэн. Шинжлэх ухаан, технологийн хувьсалд тулгуурлан нийгмийн хөгжил, хувьсал хурдацтай өөрчлөгдөж байна. Нийгэм тасралтгүй хөгжин өөрчлөгдөхийн хэрээр номын сангийн үүрэг, бүтэц, үйл ажиллагаа нь тухайн нийгмийн хөгжилд нийцсэн байдлаар шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай болдог. Ялангуяа шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил нь нийгмийн өөрчлөлт, хувьслын гол хөшүүрэг болж, номын сангууд энэхүү хувьсалд дасан зохицож хөгжихийг шаардаж байна. Ирээдүйн чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээллийн болон био технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л хүрээнд хувьсгал хийх юм (Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод Суурилсан Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого:2008 2014). Сүүлийн 20 жили...

Номын сангийн “боловсролын” хөтөлбөр (Library literacy)

Сүүлийн жилүүдэд олон салбарт янз бүрийн “боловсрол”-ын талаар ярих нь түгээмэл болсон. Жишээ нь: Мэдээллийн боловсрол, соёлын боловсрол, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол ( media and information literacy ) гэх мэт. Дээрх “боловсрол”-ын нийтлэг шинж нь хэрэглэгчдэд тухайн сэдэв, зүйлийн талаар тодорхой мэдлэг олгохын зэрэгцээ суурь чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэдэг.  Мэдээллийн асар их урсгал дундаас үнэн бодит, найдвартай эх сурвалжийг олох, түүнийг зөв ашиглах чадвар нь хүн бүрд адил байдаггүй. Энэ нөхцөлд номын сан нь зөвхөн ном хадгалж, уншигчид үйлчлэх газар бус, мэдээллийн боловсрол олгогч байгууллагын үүрэг гүйцэтгэдэг. Үүнтэй холбоотойгоор "номын сангийн боловсролын хөтөлбөр" хэмээх ойлголтыг бүгд нэг утгаар ойлгох шаардлагатай болжээ.  Тодорхойлолт Номын сангийн “боловсрол” гэж юу болох талаар судлаачид янз бүрийн тайлбарыг өгдөг боловч утга агуулга нь ойролцоо байдаг. Тэдгээрээс “ номын сангийн боловсрол ( library literacy ) нь тухайн номын сангийн зүгээс ...