Солонгос судлалын хүрээлэнгийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт

МУҮНС-ийн ажилтнууд 2025.09.22-26-нд БНСУ-ын Солонгос судлалын үндэсний хүрээлэн (The Korean Studies Institute)-ийн урилгаар очиж тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирлээ.

Дээрх хугацаанд хүрээлэнгийн зүгээс соёлын өвийг хэрхэн бүрдүүлэх, судлах, хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон зүйлийг үзүүлж танилцуулсан бөгөөд энэ нийтлэлээр модон барыг хэрхэн хадгалж, хамгаалж байгаа тухай мэдээлэл хуваалцлаа.

Модон барын үзэсгэлэн:

Солонгос судлалын хүрээлэнд "Күнзийн соёлын музей" байх бөгөөд тэнд модон бар болон хуучны сүм хийд, барилгын хаягийн үзэсгэлэн байрлуулсан байна.

Үзэсгэлэнд байрлах модон барууд
Үзэсгэлэнд хадгалагдаж байгаа хаяг

Үзэсгэлэн нь битүүмжтэй өрөөнд байрлах бөгөөд хүмүүс шилэн хананы цаанаас үзэхээр тохижуулсан байна. Үзэсгэлэнгийн өрөө байнгын хяналттай тул хэрэв галын эрсдэл үүссэн тохиолдолд агаарыг соруулж, тусгай хийгээр галыг унтраах нөхцөлийг бүрдүүлжээ.

Үзэсгэлэнгийн хаалга
Үзэсгэлэнгийн битүүмжилсэн хаалга.
Хаалганы цаад талд харагдах том цонхоор үзэсгэлэнг үзнэ.

Солонгос модон барын онцлог:

Солонгос модон бар нь хоёр талдаа бариултай, ихэвчлэн 10 мөрөөр бичигдэх бөгөөд, нэг мөрөнд 20 ханзтай байдаг.

https://mokpan.ugyo.net/mokpan/sujiView?sujiId=dg_b&tabType=1&tabCode=0

Солонгос модон бар
Бариул нь "машиури" гэж нэрлэгддэг.("Багиури" ч гэж дуудаж магадгүй) Энэ нь барихад эвтэйхэн, нэг бар нөгөө бартай хавиралдаж хагарах, гэмтэхээс хамгаална. Бариул болон бар нь хоёр өөр модоор хийгддэг. Бариулыг хямд, элбэг олдох модоор, харин барыг нь хатуу ч биш, зөөлөн ч биш модоор хийнэ.

Модон барын сан хөмрөг:

Сан хөмрөг нь тусдаа барилгад байрлах бөгөөд хадгалалтын горимыг алдагдуулахгүйн тулд гаднаас орж буй хүмүүс үүдэнд гутлаа тайлж орно.

Модон барын сан хөмрөг хадгалж буй барилга

Сан хөмрөгт хэд хэдэн хяналтын систем суурилуулсан байдаг. Үүнд:
  1. Галын хяналтын систем, гал унтраах хий бүхий хоолой, барилгын гадна талд усаар шүрших хоолой бүхий цамхаг,
  2. Өрөөний дулаан, чийгшил хэмжих, тохируулах систем,
  3. Камерын хяналтын систем,
  4. RFID дохиоллын систем.
Галын системийг хянах, удирдах самбар
Хананд бэхэлсэн хоолойд гал унтраах хий бий. Хэрэв гал гарвал мэдрэгч ажиллаад, тусгай хийгээр барилга доторх галыг унтраана.
Сан хөмрөг, тавиурт байгаа модон барууд

Барилгын гадна тал, агааржуулагч

Цаасан суурьт баримтын сан хөмрөг

Цаасан баримтыг хүлээж авсны дараа түүнийг ариутгана. Ариутгахдаа хэд хэдэн төрлийн ариутгах төхөөрөмж ашигладаг.
Ариутгасан баримтуудыг бүртгээд, цахим хэлбэрт шилжүүлсний дараа үндсэн сан хөмрөгт шилжүүлнэ.
Шинэ баримтын бүртгэл хийж байгаа нь
Сан хөмрөгийн битүүмжтэй хаалга
Сан хөмрөгийн баримт агуулсан тавиурууд
Энэ сан хөмрөгт цаас их байгаа тул чийгнээс хамгаалах талаар илүү анхаарч, кондейшн байнга ажиллуулдаг. Өрөөний дулаан +20 ℃, Чийгшил 45 % байх шаардлагатай.
Дулаан, чийгшил тохируулах төхөөрөмжийн хянах самбар
Том хэмжээтэй баримтыг хадгалах шүүгээ

Эртний ном хадгалах шүүгээ
Эртний ном, судрыг хадгалахдаа тавиурт хэвтээгээр хадгалах нь тухайн ном нугаларч гэмтэхээс сэргийлдэг байна.