АНУ. Питссбург хот. Карнейгийн номын сан Уулзалтын өрөө захиалах үйлчилгээ: Карнегийн номын сан нийт 17 салбарын хүрээнд 30 уулзалтын өрөө захиалах үйлчилгээ үзүүлдэг. Өрөөний багтаамж, хүчин чадал, цагийн хуваарь зэргээс шалтгаалан $75-$150 төлбөртэй. Өрөө захиалахдаа урьдчилан бэлдсэн маягт бөглөж илгээх, эсвэл утсаар ярьж болно. Номын санч захиалах үйлчилгээ: Тодорхой нэг сэдвийн хүрээнд урьдчилан цаг захиалсны үндсэн дээр тусгай бэлтгэгдсэн номын санчтай утсаар холбогдож зөвлөгөө авах үйлчилгээ. Нэмэлт мэдээллийг харах холбоос: https://www.carnegielibrary.org/services/meeting-rooms/ Омаха хотын нийтийн номын сан АНУ-ын Небраска мужийн Омаха хотын нийтий номын сан нь орон нутагтай холбоотой архивын лавлагааны үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү үйлчилгээнд дараах зйүлс хамаарна. Тодорхой эшлэл өгсөн тохиолдолд микрофильмээс дараахь зүйлийг хуулбарлах эсвэл дижитал сканнердаж өгдөг. Нас барсан эмгэнэл Бусад сонины нийтлэл, мэдэгдэл Гэрлэлтийн бүртгэл. Ажилтнууд мөн номын сан...