Нэмэлт үйлчилгээ үзүүлж буй гадаадын номын сангуудын туршлагаас

 АНУ. Питссбург хот. Карнейгийн номын сан

Уулзалтын өрөө захиалах үйлчилгээ:

Карнегийн номын сан нийт 17 салбарын хүрээнд 30 уулзалтын өрөө захиалах үйлчилгээ үзүүлдэг.

Өрөөний багтаамж, хүчин чадал, цагийн хуваарь зэргээс шалтгаалан $75-$150 төлбөртэй. Өрөө захиалахдаа урьдчилан бэлдсэн маягт бөглөж илгээх, эсвэл утсаар ярьж болно.

Номын санч захиалах үйлчилгээ:

Тодорхой нэг сэдвийн хүрээнд урьдчилан цаг захиалсны үндсэн дээр тусгай бэлтгэгдсэн номын санчтай утсаар холбогдож зөвлөгөө авах үйлчилгээ.

Нэмэлт мэдээллийг харах холбоос:

https://www.carnegielibrary.org/services/meeting-rooms/

Омаха хотын нийтийн номын сан

АНУ-ын Небраска мужийн Омаха хотын нийтий номын сан нь орон нутагтай холбоотой архивын лавлагааны үйлчилгээ үзүүлдэг.

Энэхүү үйлчилгээнд дараах зйүлс хамаарна.

Тодорхой эшлэл өгсөн тохиолдолд микрофильмээс дараахь зүйлийг хуулбарлах эсвэл дижитал сканнердаж өгдөг.

  • Нас барсан эмгэнэл 

  • Бусад сонины нийтлэл, мэдэгдэл 

  • Гэрлэлтийн бүртгэл.

  • Ажилтнууд мөн номын сангийн дотоод эмгэнэлийн картын сан, хотын лавлах (1866-одоо байгаа) эсвэл номын индексийг нэг удаад гурван хүртэлх нэрээр шалгана.

Энэ үйлчилгээний төлбөр нь нэг хуулбар хүсэлтийн урьдчилгаа 5 доллар юм.

Илүү өргөн хүрээтэй судалгааны асуудлуудын хувьд хамгийн ихдээ хагас цагийн хайлтыг 20 доллараар урьдчилан төлнө. Нэмэлт хуулбарыг нэг хуудсанд 1 доллараар тооцно.

Эх сурвалж: 

https://omahalibrary.org/

Жэксонвиллийн нийтийн номын сан

АНУ-ын Флорида мужийн Жэксонвиллийн нийтийн номын сангаас дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна.

  • Уулзалтын өрөө захиалах

  • Насан туршийн боловсролын төв

  • Хурлын танхим түрээслэх

  • Хувилж олшруулах үйлчилгээ

  • Алслагдсан дүүрэгт зөөврийн үйлчилгээ захиалгаар хүргэх

  • Цахим хэлбэрт шилжүүлэх төв

  • Уран зураг, урлагийн үзэсгэлэн гаргах орон зайгаар үйлчлэх

  • Зөөврийн компьютерийн түрээс

  • Номын сурталчилгаа хийх

  • Компьютер ашиглах үйлчилгээ

  • Өөрийн номыг өөрөө хэвлэхэд туслах үйлчилгээ

  • Номын сангийн танилцуулга, аялал гэх мэт.

Эх сурвалж: https://jaxpubliclibrary.org/services  

Солонгосын Соннам хотын цэцэрлэгт хүрээлэнд робот зөөврийн номын сан ажиллана.

Нийтийн номын сангаас гэрээр ном авах, авсан номоо буцааж өгөх нь өнөөгийн завгүй нийгэмд, замын түгжрэлтэй хот газар ихээхэн асуудал үүсгэдэг. Үүнийг шийдэх нэг арга нь зөөврийн номын сангийн үйлчилгээ байдаг. Солонгосын Соннам хотын нийтийн номын сан зөөврийн номын сангийн үйлчилгээнд робот ашиглахаар туршилт хийж эхэлжээ.

Энэ мэдээллийг "Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам" боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байхдаа 2021.12.02-нд бэлджээ.