Нийтийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаагүй оршин суугчдын судалгаа

Хураангуй: Нийтийн номын сангийн үйлчилгээг нас, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа, хэл, нийгмийн байдлаас үл хамааран хүн бүрд хүртээмжтэй байх үндсэн зарчим дээр суурилж үзүүлдэг. Одоогоор нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй, хүн амын 8.8% номын сангийн үйлчилгээнд хамрагдаж байна. Иймд номын санд ирэхгүй байгаа иргэд яагаад үйлчилгээнд хамрагдахгүй байгааг олж илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийв. Судалгааны үр дүнгээс үзвэл нийтийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан бол “номын санд очих завгүй байдал”, “гэр нь номын сангаас хол байх” ажээ. Иймд нийтийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа “завгүй” болон “хол гэртэй” иргэдэд зориулсан үйлчилгээ нэвтрүүлэх, одоо байгаа үйлчилгээний арга, технологийг сайжруулах шаардлагатай болжээ.

Түлхүүр үгс: нийтийн номын сангийн үйлчилгээ, үйлчилгээний хүртээмж, номын санд бүртгэлгүй оршин суугч

Өгүүллийг шууд унших

PDF хувилбар

Эш татах бол: 

Tumur, Khaidav, and Tuul Nyamdorj. 2024. “The Survey of Public Library Services by Non-User Residents”. Mongolian Journal of Arts and Culture 25 (48):33-48. https://doi.org/10.69561/mjac.v25i48.3618.

Эх сурвалж: https://doi.org/10.69561/mjac.v25i48.3618