Орхон аймгийн нийтийн номын санд 2 өдрийн сургалт

 Орхон аймгийн нийтийн номын сангийн хүсэлтээр 2025.04.17-18 өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллав.

Сургалтын талаар Орхон аймгийн нийтийн номын сангийн фэйсбүүк пэйж хуудсанд дараах мэдээ оржээ.

4-17-ны сургалт

НОМЫН САНЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Номын сангийн тухай” хуулинд Монголын Үндэсний номын сан нь аймгуудын номын санг, харин аймгийн төв номын сангууд тухайн харъяалах газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг сургууль, соёлын төвийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдамжаар хангаж ажиллах тухай хуульчилсан байдаг. 

 Үүний дагуу Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдав, Үндэсний номын сангийн цахим хөгжүүлэлт, сүлжээний инженер М.Ариунболд нар өнөөдөр аймгийн Нийтийн номын сангийн Номын санчдад чиглэгдсэн сургалтыг эхлүүлээ. 

 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа Номын сангийн чиг хандлага, хөгжил хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байна. Энэ удаагийн сургалтаар “Номын сангийн үйлчилгээний хүртээмжийн тухай”, “Алслагдсан болон номын санд ирж амжихгүй байгаа иргэдэд зориулсан үйлчилгээ”, Номын сангаас зохион байгуулдаг Соёл олон нийтийн ажил буюу “Иргэд, уншигчдын оролцоог дэмжих хөтөлбөрүүд” гэсэн сэдвүүдээр ахисан түвшний сургалт, хичээлүүд орж байна. 

 Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш буюу 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн сургууль, Соёлын төвийн номын санчдад зориулан “Цахим номын сангийн нэгдсэн системийн нэвтрүүлэлт”, “Номын сангийн бүртгэлүүдийг цахимжуулах хэрэгцээ шаардлага”, Номын сангийн “Нэг бүрчилсэн болон өдөр тутмын бүртгэлийн цахимжуулалт” болон Монгол улсын номын сангуудад шинээр нэвтэрч буй “Koha” нэгдсэн цахим системийн талаар сургалт зохион байгуулагдана.





2025-04-18 ны өдөр.
Номын сангийн бүртгэлүүдийг цахимжуулах хэрэгцээ шаардлага




Номын сангийн нэгдсэн системийн сургалтын хэсгээс