Архангай аймгийн нийтийн номын санд лекц уншив
Архангай аймгийн нийтийн номын сангаас “Илүү их уншья” уриатай 37 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд - 2025” арга хэмжээний хүрээнд 2025.05.17 - нд сумдын Соёлын төвийн номын санч - мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд "Номын санд хөтлөгдөх бүртгэлүүд ба шинэ нөхцөлд дасан зохицох нь" сэдвээр лекц уншиж номын санчидтай санал бодлоо хуваалцлаа.
Лекцийн хүрээнд номын сангийн үйл ажиллагаанд хөтлөгдөх бүртгэлүүд, бүртгэл хөтлөх туршлага, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хүргэв. Номын сангийн бүртгэлүүд өнөөгийн шаардлагад нийцэж байгаа эсэх, бүртгэх арга, бүртгэлийн төрөл хэлбэрийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байгаа талаар номын санчидтай санал солилцов.
Мөн хиймэл оюуны хэрэглээ номын сангийн салбарт эрчимтэй нэвтэрч байгаа нь бүртгэлийг уламжлалт аргаар хөтлөх, бүртгэсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргад өөрчлөлт оруулах шаардлагатай талаар өөрийн санал, бодлыг танилцууллаа.

