Library Update зөвлөгөөнд хэлэлцүүлсэн илтгэлүүд

Монголын номын санчдын дунд хамгийн олон удаа цувралаар зохион байгуулагдсан үйл ажиллагаа бол Library Update нэртэй зөвлөгөөн юм.

Энэхүү зөвлөгөөнийг Монголын номын сангуудын консорциум ТББ байгууллагаас санаачлан 2014 оноос хойш зохион байгуулж байна. Тухайн үед миний бие Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирлаар ажиллах байхдаа нөхдийн хамт уг зөвлөгөөнийг санаачлан эхлүүлж, анхны хэлэлцүүлэгт болон түүнээс хойш хэд  хэдэн удаа илтгэл хэлэлцүүлж байв.

Library Update Зөвлөгөөнд хэлэлцүүлсэн илтгэлүүдээ энд тоймлон орууллаа.

LIBRARY UPDATE 2014” - Т.Хайдав "Монголын номын сангийн хөгжлийн чиг хандлага", илтгэл

LIBRARY UPDATE-2015” - Т.Хайдав "Library update 2014 - library update 2015", илтгэл

MONGOLIAN LIBRARY UPDATE-2017” - Т.Хайдав "Номын санчдын мэдлэг чадварын өнөөгийн түвшин", хэлэлцүүлгийн чиглүүлэгч Видео үзэх

MONGOLIAN LIBRARY UPDATE-2019” - Т.Хайдав "Номын сан судлал хөтөлбөрийн шинэчлэл", хэлэлцүүлгийн чиглүүлэгч

MONGOLIAN LIBRARY UPDATE-2020” - Т.Хайдав "Шинэ нөхцөлд дасан зохицох нь", илтгэл

MONGOLIAN LIBRARY UPDATE-2021” - Т.Хайдав "Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж", илтгэл

MONGOLIAN LIBRARY UPDATE-2022” - Т.Хайдав "Цахим эрин дэх үндэсний ном зүйн цахим мэдээллийн сан", илтгэл

MONGOLIAN LIBRARY UPDATE-2023” - Т.Хайдав "Үндэсний цахим ном зүй", илтгэл

MONGOLIAN LIBRARY UPDATE-2024” - Т.Хайдав "Ном зүйн мэдээллийн систем хөгжүүлэх, хамтын ажиллагааны санаачилга", илтгэл

Анх зохион байгуулагдсанаас хойш 11 удаа зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөнд 10 удаа оролцохдоо 9 удаад нь илтгэл хэлэлцүүлэх, хэлэлцүүлэг чиглүүлэх үүрэгтэй ажиллажээ.

  • 2016 онд зохион байгуулалтын ажилд оролцоод, хэлэлцүүлэг, илтгэлд оролцоогүй байна.
  • 2018 онд зохион байгуулалтад оролцоод, АНУ-н номын сангуудын туршлагын талаар ярих байсан ч тухайн үед яаралтай ажил гарсан тул илтгэлээ хэлэлцүүлж амжаагүй болно.