Сургалт гэж юу вэ?

Мэдээллийн технологийн хөгжил, нийгмийн байдлаас шалтгаалан сүүлийн үед байгууллагууд ажилтнууддаа зориулсан сургалт зохион байгуулах давтамж олон болжээ. Сургалтын олон төрөл байдаг ч давтамж олон болсонтой холбоотой "мэдээлэл дамжуулах" аргыг түлхүү хэрэглэж байна. 

Иймд номын сангийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах гэж байгаа бол, эсвэл ажилтнууддаа системтэй сургалт авахаар төлөвлөж байгаа бол сургалт гэж юу болох, түүний бүтэц ямар байдгийг мэдэж байх нь чухал юм.

Сургалтын тодорхойлолтууд

Сургах: Эрдэм мэдлэг олгох, зааж өгөх: ажилд сургах (ажил хийлгэх, ажил яаж хийдгийг зааж өгөх), https://mongoltoli.mn/dictionary/detail/79866

Сургалт: Сургах үйлийн үр дүнг заасан нэр: ганцаарчилсан сургалт (ганцаарт нь тусгайлан заах сургалт), https://mongoltoli.mn/dictionary/detail/79846

Дээрх болон бусад тодорхойлолтуудаас үндэслэн сургалтын дараах байдлаар тодорхойлж болно.

Сургалт бол тухайн хүн эсвэл зорилтот бүлгийн мэдлэг, ур чадвар, хандлага, дадал, үнэт зүйлд тодорхой нөлөө үзүүлэх зорилготой, төлөвлөгөөт, системтэй үйл ажиллагаа юм. Энэ нь оролцогчдыг тодорхой ажил, үүрэгт илүү үр дүнтэй, мэдлэгтэй, чадвартай болгоход чиглэгддэг.

Сургалтын бүтэц:

Сургалт зохион байгуулахад хэд хэдэн нөхцлийг шаарддаг цогц үйл ажиллагаа юм. Үүнд:
Суралцагч
Мэдлэг/чадвар эзэмшигч (хувь хүн эсвэл бүлэг).
Сурах зүйл
Эзэмших мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс.
Сургагч
Мэдлэг дамжуулагч (багш, төв компьютер, гарын авлага).
Сургалтын арга
Мэдлэг өгөх технологи (идэвхтэй сургалт, тоглоом, лекц).
Сургалтын хэрэгсэл
Слайд, гарын авлага, видео, онлайн платформ, төхөөрөмж гэх мэт сургалтыг дэмжих хэрэгслүүд.
Цаг/Орчин
Сургалт явагдах цаг хугацаа, бодит/виртуал орчин.
Үр дүн
Хэмжигдэхүйц өөрчлөлт (мэдлэг, үйлдэл, итгэлцэл).


Сургалт бол зөвхөн мэдээлэл дамжуулах биш, харин оролцогчдын мэдлэг, чадвар, итгэл үнэмшил, зан араншинд тогтвортой, эерэг өөрчлөлт оруулахаар зохион байгуулагдсан системтэй үйл ажиллагаа юм.