Соёлын дээд сургуульд хяналтын RFID хаалга суурилуулсан тухай мэдээ
Номын санд ирж үйлчилгээ авсан хүмүүсийг ирц гэх нэр томьёогоор илэрхийлж тоолох хэрэгцээ байдаг.
Ирцийг тоолох олон арга байдаг ч хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, тоон мэдээг найдвартай гаргах аргыг номын сангууд эрэлхийлж, ажилдаа нэвтрүүлсээр байна. Үүний нэг жишээ нь радио долгионы хяналтын хаалга (RFID хяналтын хаалга) ашиглаж тоолох, номын санд ямар уншигчид хэзээ ирж байгаа судалгаа хийх боломжтой өгөгдлийн бүрдэл үүсгэж ашигласаар байна.
Миний хувьд 2010 онд Соёлын дээд сургуульд радио долгионы хяналтын хаалга нэвтрүүлж байсан мэдээг вэб архиваас оллоо. Тухайн үед Соёлын дээд сургуулийн вэб сайтад энэ мэдээ орсон байсныг энд оруулав.
Вэбэд орсон текстХяналтын хаалгаар нэвтрэх заавар | ![]() | ![]() | ![]() |
| Бичсэн Administrator | |
| 2010 оны 11-р сарын 10, Лхагва гариг, 11:23 | |
Тус сургууль нь 11-р сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа хяналтын хаалга нэвтрүүлж эхлээд байна. Уг хаалгыг нэвтрүүлсэнээр сургуулиар ирж буй гадны үйлчлүүлэгчид жижүүрийн тусламжтайгаар нэвтрэх ба багш, ажилтан, оюутнууд сургуулийнхаа үнэмлэхээр нэвтэрч байх юм. |



