Хэнтий аймгийн номын санчдад сургалт зохион байгуулав

Төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит Нийтийн номын сангаас  “Номын сангийн мэргэжил, арга зүй” сэдэвт 16 цагийн сургалт зохион байгуулж, Хэнтий аймгийн Сумдын Соёлын төвүүд, Ерөнхий боловсролын сургуулийн 46 номын санч номын санч-мэдээллийн ажилтнууд хамрагдлаа.

Уг сургалтад чиглүүлэгч багшаар оролцож дараах сэдвийн дагуу хичээл заав:

  1. Нийтийн номын сангийн үйлчилгээнд мөрдөгдөж буй эрх зүйн баримтууд
  2. Номын сангийн бүртгэлүүд, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх нь
  3. Орон нутгийн цахим мэдээллийн сан
  4. Номын сангийн удирдлагын Коха системийн хэрэглээ

Энэ сургалтын талаар Хэнтийн мэдээ сонины FB Page хуудсанд дараах мэдээ оржээ.

https://www.facebook.com/share/p/18zxRdCJe7/

📌 НОМЫН САНЧДЫН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО

📍 Төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит Нийтийн номын сан

📅 2025.02.13

📌Аймгийн Сумдын Соёлын төвүүд, Ерөнхий боловсролын сургуулийн номын санч-мэдээллийн ажилтнууд бүхий 46 номын санч “Номын сангийн мэргэжил, арга зүй” сэдэвт 16 цагийн сургалтад хамрагдлаа.

📌 Сургалтыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав удирдан явуулсан бөгөөд орчин үеийн номын сангийн менежмент, уншигчийн хүртээмжийг сайжруулах арга зүй, дижитал мэдээллийн нэгдсэн тогтолцооны талаар онол, практик хосолсон хичээлүүдийг орсон байна.

Энэхүү сургалт нь орон нутгийн номын санчдын ур чадварыг дээшлүүлэх, шинэчлэгдэж буй мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах мэдлэг олгоход чухал ач холбогдолтой боллоо.