Номын сан судлал - дээд боловсролын чиг хандлага 2018.03.23

СУИС-н Соёлын сургуулийн номын сан судлалын тэнхимээс зохион байгуулсан "Номын сан судлал-дээд боловсролын чиг хандлага" эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн танилцуулгыг (PPT) эмхэтгэж цахим хэлбэрээр олон нийтэд түгээсэн хувилбар. Хурлын илтгэлүүд тусдаа ном болж хэвлэгдсэн юм.

2018 оны 3 сарын 23-ны өдөр СУИС-ийн Соёлын сургуулийн “Номын сан судлал”-ын тэнхимээс “НОМЫН САН СУДЛАЛ-ДЭЭД БОЛОВСРОДЫН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлын хүрээнд Монголын номын сан судлал, мэргэжлийн боловсон хүчний нөөц, чадавхи, өнөөгийн байдлыг хэлэлцэж, хэтийн чиг хандлагыг томьёолох, номын сангийн сургалт, судалгааг хөгжүүлэх нэгдсэн үзэл баримтлалтай болох арга замыг тодорхойлохыг зорьж “Номын сан, мэдээллийн ажилтан мэргэжлийн чиг хандлага”, “Номын сан, мэдээллийн ажилтан бэлтгэх сургалтын өнөөгийн байдал” гэсэн 2 дэд сэдвийн хүрээнд нийт 10 илтгэлүүдийг хэлэлцүүллээ. 

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд. 

  1. Б.БАЯРАА (БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн) “НОМЫН САНГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ” 
  2. Ж.ЦЭЗЭН (СУИС-ийн Соёлын сургуулийн профессор, доктор (Sc.D) “МОНГОЛЫН НОМЫН САН-НОМЗҮЙ СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ” 
  3. Б.ТУНГАЛАГ (МУҮНС-ийн сан хөмрөг, хадгаламжийн хэлтсийн дарга, доктор (Ph.D) “НОМЗҮЙ СУДЛАЛЫН ОНОЛ ПРАКТИКИЙН НЭГДЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” 
  4. Ч. ГУЛНАР (ШУТИС төв номын сангийн захирал, доктор (Ph.D), Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ (ШУТИС төв номын сангийн мэргэжилт) “ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” 
  5. Э. ОЮУНГЭРЭЛ (АШУҮИС-н номын сангийн захирал), З.БАЯРЦЭНГЭЛ, АШУҮИС-ийн номын сангийн програмист “НОМЫН САНЧ СУДЛААЧ БОЛОХ НЬ” 
  6. ФОКИЧЕВА ИРИНА АЛЕКСАНДРОВНА, ДССДС-ийн НСМ-ийн тэнхмийн эрхлэгч, “ОХУ-Д НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ БУЙ БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА” 
  7. Г.СҮХБАТ (СУИС-ийн Соёлын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор) “МОНГОЛ УЛСАД НОМЫН САН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН БЭЛТГЭСЭН ТУРШЛАГА” 
  8. А.АЛТАНБУЛАГ (ӨМӨЗО-ы номын сан судлаач) “ЯПОН УЛСАД НОМЫН САН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН БЭЛТГЭЖ БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” 
  9. Т.ХАЙДАВ, СУИС-ийн Соёлын сургуулийн тэнхмийн эрхлэгч, КУЧМУРУКОВА ЕКАТЕРИНА АЛЕКСАНДРОВНА, Хүмүүнлэг, мэдээллийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D) “СОЁЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САН МЭДЭЭЛЭЛ ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРИМ ОРНЫ НОМЫН САНЧ БЭЛДЭЖ БУЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
  10. Ж.БААТАРСҮРЭН (МУБИС-н номын сангийн захирал) “НОМЫН САН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙРАНД ТУЛГАМДДАГ АСУУДЛУУД

Номын сан судлал - дээд боловсролын чиг хандлага 2018.03.23 by Khaidav Tumur