Каталог-1 хичээлийн сургалтын материал
Энэ гарын авлагыг Соёлын сургуулийн номын сангийн ангийн сургалтад зориулж 2012 онд боловсруулсан нь өнөөг хүртэл ашиглагдаж байна. Гарын авлага нь интерактив CD дагалдаж байсан тул оюутнууд сурсан зүйлээ бататгах боломжтой байв.
Номын санд хадгалагдаж байгаа мэдээллийн нөөцөөс хэрэгтэй мэдээллээ олоход нь тусалдаг багаж бол “НОМЫН САНГИЙН КАТАЛОГ” байдаг. Энэ сургалтын материалыг ашигласнаар та КАТАЛОГ-1 хичээлийн хүрээнд тодорхой мэдлэг, чадварыг эзэмшиж дараагийн хичээлүүдийг судлах нөхцөл бүрдэх болно.