Уншигчийн судалгааны хялбар асуулт
Номын сан бүрийн тасралтгүй хийх ёстой нэг ажил бол уншигчийн судалгаа юм.
Уншигчийн судалгаа хийх олон арга байдаг ч түгээмэл ашиглагддаг нь анкетын аргаар мэдээлэл цуглуулж боловсруулалт хийх бөгөөд энэ аргыг номын санч бүр эзэмших шаардлагатай.
Миний хувьд 2017 оноос "Уншигчдын судалгаа боловсруулах хялбар аргууд" сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулж байна. Энэ сургалтын агуулгын нэг хэсэг болох уншигчаас авах судалгааны асуултуудаас хамгийн хялбар хувилбарыг та бүхэнд санал болгож байна.
Номын сан, уншигч, цаг үеийн онцлогоос шалтгаалан асуултад өөрчлөлт оруулан өөрийн номын сангийн уншигчдын судалгаа хийж үзээрэй.
***Асуултыг зураг байдлаар оруулсан тул татаж аваад шууд хэвлэж болно, эсвэл дуурайлган хийгээд судалгааны ажилдаа ашиглаарай.