Posts

Showing posts from June, 2026

Номын сан оршин тогтнох уу, эсвэл номын санчийн үүрэг өөрчлөгдөх үү?

Image
AI эрин үеийн номын санчдад тавигдах шинэ шаардлагууд Сүүлийн хоёр жилийн хугацаанд хиймэл оюун ухаан мэдээлэл хайх, боловсруулах, ашиглах арга барилыг үндсээр нь өөрчилж байна. ChatGPT, Gemini, Claude зэрэг том хэлний загварууд өргөн хэрэглээнд нэвтэрснээр олон хүн мэдээллийн эх сурвалж руу бус, харин шууд хиймэл оюунаас хариулт авах болсон. Ийм нөхцөлд дэлхий даяар нэг асуулт улам хүчтэй тавигдах болжээ: Номын сан оршин тогтнох уу? Энэ асуултын хариуг олон улсын номын сангийн байгууллагуудын хамгийн сүүлийн үеийн тайлангууд тодорхой хэмжээнд өгч байна. Тэдний нийтлэг дүгнэлт нь номын сан устахгүй, харин номын санчийн үүрэг, ур чадвар эрс шинэчлэгдэх шаардлагатай болсон явдал юм.¹ Мэдээллийн хомсдолоос мэдээллийн илүүдэл рүү Хорьдугаар зуунд номын сангууд мэдээллийн хүртээмжийг хангах гол байгууллага байв. Харин өнөөдөр хүн төрөлхтөн мэдээллийн хомсдолтой бус, мэдээллийн хэт их урсгалтай нүүр тулж байна. 2026 онд нийтлэгдсэн IFLA-ийн "Weak Signals Report" тайланд номын санги...