Номын сангийн үндсэн ойлголтууд номын цахим хувилбар
Уг ном 2018 онд хэвлэгдсэн бөгөөд 2026 онд номын цахим хувилбарыг бэлэн болголоо.
Ном нь 8 бүлэг 70 гаруй сэдэвт хуваагдана. Эдгээр нь "номын сангийн тухай ерөнхий ойлголт", "сан хөмрөг", "каталог", "үйлчилгээ", "ном зүйн ажил", "номын сан дахь мэдээллийн технологи", "номын сангийн маркетинг менежмент", "Номын сангууд" гэсэн бүлгүүдтэй.
Цахим хувилбар нь дараах онцлогуудыг агуулсан болно. Үүнд:
Цогц мэдлэг. Номын сангийн салбарт хийгддэг бүхий л ажилд нэр томьёо, үйл ажиллагааны зааварчилгааны нэгдсэн лавлах.
Ур чадвар. Шинэ ажилтан номын сангийн үйл ажиллагаа, юу хийх ёстойгоо ойлгох бол, харин туршлагатай ажилтнууд орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад тусална.
Номын цахим хувилбарыг сонгосон хэрэглэгч номын сангийн үйл ажиллагааг хөнгөвчлөх дараах хэрэгслийг үнэ төлбөргүй ашиглах эрхтэй болох юм. Эдгээр нь:
- Мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь (600 гаруй толгой үг)
- Дьюигийн аравтын ангиллын цахим хувилбар (хураангуй)
- Номын сан ном зүйн ангиллын цахим хувилбар (хураангуй)
- Зохиогчийн тэмдэгтийн цахим хувилбар (хураангуй)
- Эксэл файлаас каталогийн карт үүсгэгч
- Эксэл файлаас ном зүйн жагсаалт үүсгэгч
- Эксэл файлаас MARC формат бүхий файл үүсгэгч болон бусад
Цахим номыг ашиглахыг хүсвэл дараах холбоосыг ашиглаарай.

